x

"Хүүхэд насыг хулгайлсан" үзүүлэлтээр монголчууд дэлхийгээс хоцорсонгүй

Хүүхдийг Ивээх Сангаас хүүхдийн эрхийн өдрийг угтан “Хүүхэд Насны Төгсгөл” буюу“ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫН ОЛОН ТАЛ” хэмээх тайланг дэлхий нийтэд дэлгэлээ. Хүүхэд аль улс оронд илүү аюулгүй тайван байгааг үнэлж, хүүхэд насыг хэрхэн “хулгайлж” буй үзүүлэлтээр нь эрэмблэн 175 улс орныг жагсаасан байна.

Энэхүү тайланд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, охидын эрт гэрлэлт, өсвөр насныхны жирэмслэлт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл зэрэг үзүүлэлтээр улс орнуудыг жагсаажээ. Монгол Улс 175 орноос 71-т жагссан бөгөөд авбал зохих 1,000 онооноос 891-г авсан байна. Хэдийгээр өнгөрсөн жилийнхээс 11 нэгжээр өссөн мэт харагдаж байгаа ч энэ нь сургууль цэцэрлэгийн хамрагдалт нэмэгдсэн, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурсан үзүүлэлттэй холбоотой.

Хөрш улс орнуудаас БНХАУ 40-д, ОХУ 37-д, харин Казахстан улс 45-д тус тус жагсжээ. Жагсаалтын эхэнд хүүхдэд хамгийн аюулгүй орнуудыг нэрлэхэд Сингапур болон Словен улс тэргүүлж Норвеги, Швед, Финланд улс эхний тавд оржээ.

Хамгийн сүүлд орсон 10 орны 8 нь баруун болон төв Африкийн улс орнууд бөгөөд Нигер улс хоёр дахь жилдээ хамгийн сүүлийн байранд ороод байна. Дэлхийн хүүхдийн талаас илүү нь буюу 1.2 тэрбум хүүхэд зөрчил мөргөлдөөн, ядуурал, охидын эсрэг ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа нь тэдний сурах, өсөж хөгжих бололцоог нь ноцтойгоор хязгаарлаж байна. Нэг тэрбум гаруй хүүхэд ядууралд нэрвэгдсэн орнуудад амьдарч байна. Үймээн самуун, зөрчилд автагдсан орнуудад 240 сая хүүхэд байна. 575 сая охид жендерийн хувьд ялгаварлан гадуурхал өндөртэй улс орнуудад амьдарч байна.

Монгол Улсын хувьд анхаарал татаж буй нэг үзүүлэлт бол хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн байна. Манай улс хүүхдийн хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг арилгахад чиглэсэн хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/36 "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ыг шинэчлэн баталж, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах стандартуудыг баталж, морь унаач хүүхдийн нэгдсэн бүртгэлийн системтэй болж, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай, Эрүүгийн тухай хуулиуд хариуцлагын асуудлыг тусгасан.

Гэсэн хэдий ч улсын хэмжээнд 2012 онд 181, 2013 онд 219, 2014 онд 205 хүүхэд хурдан мориноосоо унаж хэвтэн эмчлүүлсэн ба 2012-2014 онд нийт 6 хүүхэд хурдан мориноосоо унаж амь насаа алджээ.

Харин 2017 онд хурдан морины уралдааны явцад мориноос унаж хөгжлийн бэрхшээлтэй болсон 3, амь насаа алдсан 2 хүүхэд бүртгэгдсэн байна. Хурдан морины хаврын уралдаан нь хүүхдийн эрүүл байх, сурч боловсрох, хамгаалагдах гээд бүхий л эрхийг зөрчдөг, мөн амь насаа алдсан тохиолдолд хариуцлагыг хүлээлгэх эзэнгүй, ашиг олох зорилгоор хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийн нэг хэлбэр болохыг судалгаагаар тогтоосон юм.

Монгол Улсын талаар хэд хэдэн жишээ авахдаа ядуу өрхийн хүүхдийн хувьд чинээлэг өрхийн хүүхдээс хөдөлмөр эрхлэх магадлал нь 9 дахин илүү байгааг дурджээ. Иймэрхүү ялгаатай байдал мөн тав хүртэлх насны ядуу өрхийн хүүхдийн эндэгдлийн тооны зөрөөнөөс харагдаж байна. Хэдийгээр Монгол Улс нь үндэсний хэмжээнд 1,000 амьд төрөлтөд ноогдох нялхасын эндэгдлийн тоог 25-аас бага байлгах Тогтвортой хөгжлийн зорилтод хүрсэн ч амьдралын нөхцөл муутай өрхөд төрсөн хүүхдийн эндэх магадлал 3 дахин их байгааг анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн, гамшигт өртөж буй байдалд ч томоохон ялгаа ажиглагдаж байна. Тухайлбал, 2015-2017 онуудад болсон зудад ядуу өрхийн хүүхдүүд илүү өртөж, сургуульдаа очиж чадахгүй байх, чанартай тэжээллэг хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй зэрэг бэрхшээл байсаар байна. Иймд гамшиг болохоос өмнө эрсдэлийг бууруулахад хөрөнгө төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Жишээ нь, зуд болохоос урьтаж сургуулийн дотуур байрны дулаалгыг сайжруулах, хүүхдүүдийг дулаан хувцастай болгох, сургуулийн байрыг чанартай, газар хөдлөлтөд тэсвэртэй барих зэрэгт анхаарал хандуулах цаг иржээ.

Нэг ч хүүхэд урьдчилан сэргийлж болохуйц шалтгаанаас, хатуу харгис хүчирхийллийн улмаас амь насаа алдахгүй, хоол тэжээлийн дутагдал, эрт болон албадан гэрлэлт, эрт жирэмслэлт, албадан хөдөлмөрийн улмаас ирээдүйгээрээ хохирохгүй байхад хүчин чармайлт тавихаас гадна чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийг Засгийн газруудад Хүүхдийн Ивээх Сан уриалж байна.

Хаана, ямар нөхцөлд аж төрж буйгаас үл хамааран хүүхэд бүр аюулгүй, аз жаргалтай хүүхэд насыг эдлэх эрхтэй.

Эх сурвалж: ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 54 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 55 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 57 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 58 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 59 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 1 цаг 0 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 1 цаг 1 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 1 цаг 3 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 1 цаг 5 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 3 цаг 4 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 3 цаг 6 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 3 цаг 11 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 3 цаг 12 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 3 цаг 13 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 3 цаг 15 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 3 цаг 48 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 3 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 3 цаг 52 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 5 цаг 22 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 5 цаг 22 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top