x

ЭТТ компанийн хувьцаа эзэмшигч 1.8 сая иргэн ногдол ашгаа авчээ

Наймдугаар сарын 31-нээс хойш нийт таван удаагийн гүйлгээгээр 1,818,161 иргэнд ЭТТ хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийг тараагаад байна. 

Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрээр "ЭТТ компанийн хувьцаа эзэмшигч 2,512,768 иргэн байгаа. Тэдгээрээс өнөөдрийн байдлаар 1,818,161 иргэн хувьцааны ногдол ашгаа аваад байна.

ЭТТ компани 179.8 тэрбум төгрөгийг Төрийн сан дахь манай төвлөрсөн хадгаламжийн төвийн данс руу шилжүүлснийг бид иргэдэд тараах ажлыг зохион байгуулж байгаа. Манай төв хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн мөнгийг Монголбанкны багцын гүйлгээгээр шилжүүлдэг бөгөөд наймдугаар сарын 31, есдүгээр сарын 7, 9, 14, 21-нд нийт таван удаагийн гүйлгээ хийсэн. Өчигдөр гэхэд 292,024 иргэний хувьцааны ногдол ашгийг шилжүүллээ. 

Одоогийн байдлаар ЭТТ компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн 72 хувь нь хувьцааны ногдол ашгаа аваад байгаа" гэлээ.

ЭТТ хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийг иргэдэд өргөн хүрээнд, хүндрэл чирэгдэлгүй тараах ажлыг зохион байгуулах үүднээс коронавируст цар тахлын үед энэ удаад Ebarimt системээр дамжуулан иргэдийн ногдол ашгийг тарааж байгааг албаныхан хэлсэн.

Иргэд цаашдаа хувьцааны ногдол ашгаа авахын тулд үнэт цаасны компанид хандан хувьцааны данс нээлгэж, ямар банкаар дамжуулж ногдол ашгаа авахаа үнэт цаасны компанид мэдэгдэн, баталгаажуулах шаардлагатай юм.

Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1,072 хувьцаагаа өөрийн нэр дээр хувьцааны данс нээлгэн баталгаажуулснаар тус хувьцаа Хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж эхэлмэгц хувьцаагаа худалдах, бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, нэмж худалдан авах боломжууд бүрдэнэ.

Үнэт цаасны данс нээлгэх бол энд дарж брокерийн компаниудын хаяг, холбоо барих мэдээллийг авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Уржигдар 13 цаг 57 мин Олон талт хамтын ажиллагаа жигд хэмнэлээр урагшилж байна Уржигдар 10 цаг 53 мин Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч монгол хүн байхгүй Уржигдар 10 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан Уржигдар 10 цаг 38 мин Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж багасав 2025-08-22 Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов 2025-08-22 Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж байна 2025-08-22 Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт өргөжиж байна 2025-08-22 Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хийж байна 2025-08-22 Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгдлээ 2025-08-22 Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2025-08-22 Аврагчид Хабаровск хотод хамтарсан дадлага сургуульд оролцлоо 2025-08-22 ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМ: Эрх мэдэл бол сэтгэл татах ханьцашгүй хүч 2025-08-22 Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох хувилбар МАН-д яригдаж байна 2025-08-22 Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг болгож хязгаарлана 2025-08-22 Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагыг онцлов 2025-08-22 Өнөөдөр болох үйл явдлын тойм 2025-08-22 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан бараалхлаа. 2025-08-22 Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давтав 2025-08-22 Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав 2025-08-22
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Эдийн засгийг энгийнээр Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв
Top