x

С.Амарсайхан: Хүчирхийлэл үйлдэж буй этгээдүүдийн эцэг эх байх эрхийг хасдаг хууль боловсруулна

УИХ-ын гишүүн С.Амарсайхан нийгэмд болоод буй хүүхдийн харгис хүчирхийллийн талаар өөрийн байр сууриа илэрхийлж "Хүчирхийлэл үйлдэж буй этгээдүүдийн эцэг эх байх эрхийг хасдаг хууль боловсруулж УИХ-аар батлуулна. Хойшлуулах эрх бидэнд алга" хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрээр "Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх чадваргүй, ухамсар дорой, харгис хэрцгий эцэг эхийгээ царайчлан бүлтэгнэж амьдарсаар байгаа балчир хүүхдүүдээ яах вэ? Хүчирхийлэл үйлдэж байгаа аав ээжийг нь шоронд хийлээ гэж бодоход энэ бүрэн төгс шийдэл биш. Бяцхан хүүхдүүдийг асрамжийн газарт өглөө гэхэд одоогийн байгаа нөхцөл байдалд дахиад өөр нэгэн хүчирхийлэгчийн дарамтанд орохгүй гэх баталгаа алга.

Аль нэг хуулийн зүйл заалт өөрчлөнгүүт эцэслэгдэж зохицуулагдах асуудал бас л биш...

Тэгэхээр амьд явах эрх нь зөрчигдөж буй бяцхан иргэнийхээ амь нас, эрүүл мэндийг энэ тохиолдолд төр, Монголчууд бид яаж хамгаалах вэ?

Хүчирхийлэл үйлдэж буй этгээдүүдийн эцэг эх байх эрхийг хасдаг хууль боловсруулж УИХ-аар батлуулан, төр засаг хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдээ хамгаалалтанд авч, бодлогоор тултал дэмжиж, асрах газруудын ачааллаас үүрэлцэн, үүрэг хүлээх ёстой. Гадаадын ижил төст байгууллагуудтай хамтарч ажиллах, хүүхдийн наад захын эрх зөрчигдөхөөргүй зүй зохистой орчин нөхцөлд өсгөн хүмүүжүүлэх боломжийг бүрдүүлж хамгаалалтандаа авах хэрэгтэй байна.

Магадгүй хүүхдээ 18 нас хүрэхэд нь эргээд эцэг эх байх асуудлыг хүүхдийн саналаар сэргээх эсэхийг ярьдаг байх Төрийн бодлого зохицуулалт энэхүү хөшигний ар дахь хүчирхийлэл дээр гарцаагүй үгүйлэгдэж байна.

Хойшлуулах эрх бидэнд алга" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 11 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 25 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 28 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 34 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 36 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 38 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 39 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 40 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 59 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 1 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 7 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 16 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 55 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 46 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 47 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 56 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 59 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 52 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 21 цаг 20 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top