x

ФОТО: Ховд аймгийн 377 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ховд аймагт ажиллах үеэрээ тус амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

80 гаруй мянган хүн амтай Ховд аймгаас энэ жил 377 ээж, тодруулбал “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 39, Хоёрдугаар зэргийн одонг 338 ээжид тус тус хүртэж байна.

Үүнээс Булган, Үенч, Алтай сумдын ээжүүдийн “Эхийн алдар” одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр үдээс хойш Булган суманд ажиллах үеэрээ гардуулан өгнө.

Ерөнхийлөгч Х.Баттулга одон гардуулсныхаа дараа ээжүүдэд хандан үг хэлж, баяр хүргэлээ.

Тэрээр “Монголын сарангоо ээжүүд ээ,

Элбэрэлт эхчүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, монголын шинэ үеийн иргэдийг цовоо цолгин, аз жаргал дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг Хүүхдийн баяраар гардуулж чадаагүй ч нэг сарын өмнөөс засаг захиргааны түвшинд үе шаттайгаар гардуулж эхлээд байна.

Өнөөдөр миний бие Ховд аймагт ажиллаж, “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг 377 ээжид хүртээлээ. “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг хүртсэн 39, Хоёрдугаар зэргийн одон хүртсэн 338 ээжид халуун баяр хүргэж, энхрий үрсэд нь гэрэлт ирээдүйг хүсэн ерөөе!

Хүүхэд бол бидний залгамж ирээдүй, Монгол Улсын хамгийн үнэт баялаг, өрх бүрийн гэрэл гэгээ, аз жаргал болсон эрхэм нандин эрдэнэ билээ. Хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж, зөв монгол хүн болгон хүмүүжүүлнэ гэдэг бол улсынхаа хөгжилд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм.

Ийм учраас эхчүүдийн нөр их хөдөлмөрийг төр өндрөөр үнэлж, жилдээ нэг удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлж ирсэн.

Ээж хүний үрдээ гаргасан хэмжээлшгүй их хайр, олон шөнө нойроо хугаслан байж өсгөсөн чин сэтгэл, нөр их хөдөлмөрийг “Эхийн алдар” одонгоор хариулж чадахгүй ч үр хүүхдүүдийн чинь хүндэтгэл, бахархлын өчүүхэн ч болтугай илэрхийлэл болж чадах байх аа.

Эхчүүдийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх, хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөн бойжуулахад нь эхчүүдэд туслах, нийгмийн эрдэнэт баялаг болсон хүүхдүүдийг хамгаалахад чиглэсэн бодлогыг төр үргэлж анхааралдаа байлгаж, хэрэгжилтийг хангах учиртай.

Ийм нөхцөлийг бүрдүүлэх, төрийн бодлогыг хүртээмжтэй байлгахын төлөө миний бие тодорхой ажлуудыг санаачилсан, цаашид ч санаачилж, бодлого боловсруулагчдад шаардлага тавьж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан Та бүхэнд болон олон ястны өлгий нутаг Ховд аймгийн нийт эмэгтэйчүүд, ээжүүдэд халуун баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болтугай” гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга мөн өнөөдөр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллаж, тус ангийн удирдлагатай уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангид хүрэлцэн ирэхэд хүндэт харуул жагсан угтав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хаярат Савитай (202.126.90.57)
    Булган сум эхийн одон гардуулсан зураг бна уу
    2020 оны 09 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 22 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 25 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 31 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 33 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 35 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 36 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 37 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 3 цаг 56 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 3 цаг 58 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 4 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 13 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 52 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 43 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 44 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 5 цаг 53 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 5 цаг 56 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 49 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 21 цаг 17 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top