x

Баян-Өлгий аймгийн 548 ээж “Эхийн алдар” одон хүртлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллав.

Энэ үеэрээ Баян-Өлгий аймаг дахь нисэх буудлаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Баян-Өлгий аймгийн нисэх буудлын суурийг 1958 онд тавьснаас хойш 1996 оны Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тус нисэх буудал олон улсын боомтын статустай болжээ. Улмаар 2004 онд цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай нисэх буудлын цогцолбор барилга байгууламжаа ашиглалтад оруулсан байна.

Одоогоор тус нисэх буудал нь долоо хоногт “Аэро-Монголиа” компанийн зорчигч, шуудан тээврийн рейсийн нислэг 2 удаа, “Хүннү-Эйр” компанийн зорчигч шуудан тээврийн рейсийн нислэг 2 удаа, бусад тусгай болон онцгой үүргийн нислэгүүдийг хүлээн авч нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж аэронавигацийн болон газрын техникийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн цагт 50 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай тус нисэх буудалд 75-100 хүний багтаамжтай агаарын хөлгүүд нислэг үйлдэж, зорчигчийн тоо нэмэгдэж, жилд дунджаар 40,000 хүн явдаг болсон талаар Ерөнхийлөгчид энэ үеэр танилцуулж байв. Улмаар зорчигчдын 80% нь гадаад зорчигчид тул аэровокзалын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа бөгөөд аэровокзалд өргөтгөл, ачаа тээшний конвер шаардлагатай байгаа гэлээ.

Баян-Өлгий аймгийн 548 ээж “Эхийн алдар” одон хүртлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

100 гаруй мянган хүн амтай Баян-Өлгий аймгаас энэ жил 548 ээж, тодруулбал “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 82, Хоёрдугаар зэргийн одонг 466 ээж тус тус хүртлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга эхчүүдэд одонг нь гардуулсныхаа дараа баяр хүргэж үг хэллээ.

Тэрээр “Монголын сайхан ээжүүд ээ,

Энэрэлт эхчүүд ээ,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, үндэстний ирээдүй болсон хүүхэд, багачуудыг эрүүл саруул, хайр халамжаараа дутаалгүй өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг Хүүхдийн баяраар гардуулж чадаагүй ч нэг сарын өмнөөс засаг захиргааны түвшинд үе шаттайгаар гардуулж эхлээд байна.

Өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ танай аймгийн 548 ээжид “Эхийн алдар” одонг гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Баян-Өлгий аймгаас энэ жил “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 82, Хоёрдугаар зэргийн одонг 466 ээж хүртэж байна. Үр хүүхдүүдийнхээ гэрэлт наран, гэр бүлийнхээ ивээлт саран болсон сайхан ээжүүддээ баяр хүргэе!

Хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг аз жаргалтай атлаа өндөр хариуцлагатай ажил. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг зөв хандлага, ёс зүйтэй, боловсролтой иргэн болгон хүмүүжүүлж байгаа нь ээжүүдийн эх орныхоо хөгжил дэвшилд оруулж байгаа үнэлж баршгүй хувь нэмэр юм.

Хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж ирсэн Монгол Улсын хувьд хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудлыг төрийн бодлогын нэн тэргүүнд тавьж, эхчүүдийн хөдөлмөрийг дэлхийн жишигт хүргэн үнэлэх ёстой.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээдэг “Эхийн алдар” одон бол энэ бодлогын нэгээхэн хэсэг. Төрийн бодлого, үйл ажиллагаа үүнээс ч өргөн цар хүрээтэй, илүү хүртээмжтэй, тогтвортой хэрэгжих учиртай.

Тийм ч учраас миний бие хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох, хүүхэд хамгааллыг сайжруулах чиглэлд тодорхой ажлуудыг санаачилсан. Цаашид ч эхчүүд хүүхдээ сэтгэл амар өсгөн бойжуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө санаачилгатай ажиллаж, Улсын Их Хурал, Засгийн газрыг шахан шаардаж байх болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан Та бүхэнд болон Баян-Өлгий аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ  халуун баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын маань үрс маш олон болтугай!” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмгөөлөл" 52 мин Наадмын талбайд зөвхөн аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний зөвшөөрөл олгоно 2 цаг 30 мин Их Британи АНУ-аас цөмийн бөмбөг тээх чадалтай F-35A онгоц худалдан авна 2 цаг 31 мин Хаврын тариалалтын явц 74 хувьтай байна гэдгийг УИХ-д танилцууллаа 2 цаг 32 мин Унгарын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт баяр хүргэв 2 цаг 33 мин 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Улаанбаатарт үргэлжилж байна: Монголын эрэгтэй баг шийдвэрлэх хоёр тулаантай нүүр тулна 2 цаг 34 мин Автотээврийн салбарын 100 жилийн ойд зориулсан улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна 2 цаг 35 мин Дэлхий ирэх сард Нарнаас хамгийн хол цэгт хүрнэ 2 цаг 36 мин "ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2 цаг 37 мин Ерөнхий сайд Г.Занданшатар хилийн чанад дахь Элчин сайд нарт үүрэг чиглэл өглөө 2 цаг 38 мин Улсын хэмжээнд 6 газар ой хээрийн түймэртэй байна 2 цаг 39 мин Хүчтэй шороон шуурга шуурганы улмаас гэр нуржээ 2 цаг 40 мин ТББХ: УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 3 цаг 13 мин Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон болгохоос эхэлнэ 4 цаг 52 мин Санхүүгийн зөрчлөөс болж Францын “Лион” багийг хоёрдугаар дивиз рүү шилжүүлнэ 5 цаг 21 мин Sipri: Дэлхийн цэргийн зардал хязгааргүй өсөж байна 5 цаг 24 мин Америкийн баазуудад хийсэн Ираны «бэлгэдлийн» цохилт: Ойрхи Дорнодод юу болж байна вэ? 5 цаг 26 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн төсөл хэлэлцэгдэж, хэлэлцэхийг дэмжлээ 5 цаг 33 мин Олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд олгох урамшууллын шалгуурыг зөөлрүүлэх хуулийн төсөл өргөн баригдлаа 5 цаг 34 мин УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдааны тов 5 цаг 35 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна
Top