x

Иргэн Банзрагч: Даралтны эм авах гэдэг картын бараанд очерлох дайны асуудал болсон

Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалт баруун бүсийн аймгуудад үргэлжилж байна.

Төрийн тэргүүн /2020.09.18/ Завхан аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзалт хийсэн юм.

Ерөнхийлөгч уулзалтыг нээж хэлсэн үгэндээ алслагдмал бүсийн аймгуудын дэд бүтцийн асуудлыг онцолж, дэд бүтцийн хөгжил болон аялал жуулчлалын уялдаа холбооны талаар байр сууриа илэрхийлж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн бодлого онцгой үүрэг гүйцэтгэдэг гэлээ.

Иргэдийн төлөөлөл уулзалтын үеэр үзэл бодлоо илэрхийллээ.

"Монгол ухаантай, сэтгэлийн их шуналгүй, боловсролтой хүмүүсийг багаас нь бэлтгэмээр байна"

Завхан аймгийн Улиастай сумын иргэн Должинсүрэн: “…Монгол хүн гэдэг бол агуу их ухаантай, монгол өв соёл, уламжлалын агуу түүхтэй. Монгол өв соёл, түүх, ёс уламжлал маань гээгдсэнээс болоод өнөөдрийн энэ нийгмийн саар асуудлууд гарч байна гэж бодож байна. Өнөөдөр гэхэд хэдхэн хүн төр, засгийн эрхэнд гарчихаад хүнийг хайрлахгүй болсон нь монгол ёс, заншлаа гээснийх байх. Бид монгол ухаанаар ирээдүйг нэгтгэмээр байна. Монгол их өв соёлоор хүүхдийг сурган хүмүүжүүлэх, ялангуяа боловсролын салбарт шингээж өгч, монгол ухаантай, сэтгэлийн их шуналгүй, боловсролтой хүмүүсийг багаас нь бэлтгэмээр байна. Боловсрол гэдгийг дэлхий нийт, монгол ухаанд их өргөн цар хүрээгээр харж байсан. Өнөөдөр Монголд мэдлэг чадвартай хүмүүс байгаад байдаг, харин боловсролтой хүмүүс хомс болоод байна шүү. Энийг Та анхаарч үзээрэй.

Хоёрдугаарт, Монгол Улс бол агуу уудам нутагтай сайхан эх орон. Бидний өвөг дээдэс “бурхан гуйсан ч бүү өг” гэж бидэнд захисан. Үүний төлөө үе үеэрээ яаж тэмцэж ирснийг бид түүхээс, киноноос хараад нулимс унаган үзэж суудаг. Тэгэхээр уул уурхайг хөгжүүлж, газраа ухаад бидэнд ямар ашиг ирсэн юм бэ? Монголын гуравхан сая хүнийг хангалттай тэжээх хөрөнгө ганцхан уурхайгаас гарч ирж байгаа шүү дээ. Гэтэл хэд хэдэн уурхайгаар зогсохгүй дахин дахин ухаад байгаа энэ уул уурхайн лицензүүдийг бүгдийг нь цуцалж өгөөч ээ.”

"Арьс шир боловсруулах ажиллах хүчнийг МСҮТ-д мэргэжлийн ангийг нь нээгээд бэлдээд өгөөч"

Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэн Д.Цацрал: “…Би сумандаа жижиг оёдлын цех ажиллуулдаг. Манай суманд үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайн ажилчдын хувцсыг хийж, ажлынхаа 60-70 хувийг бүрдүүлдэг. Ер нь алслагдсан орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад маш хүндрэлтэй байдаг. Үүнд төр засгийн бодлого маш их хэрэгтэй байна. Арьс шир үнэгүйдлээ гээд малчид ярьдаг. Энийг боловсруулах ажиллах хүчнийг МСҮТ-д мэргэжлийн ангийг нь нээгээд бэлдээд өгөөч. МСҮТ-д бэлтгэгдсэн ажиллах хүчнийг ажлын байраар хангаад явж байгаа аж ахуйн нэгжүүдээ хөл дээрээ зогсох эхний хоёр, гурван жилд нь төр засаг нь хамтраад дэмжээд өгвөл боломж байна гэж хардаг.”

"Даралтны эм авах гэдэг картын бараанд очерлож байсан дайны асуудал болсон"

Завхан аймгийн Улиастай сумын өндөр настан Банзрагч: “…Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үнэгүйдлээ гээд байгаа. Арьс шир нь үнэгүй болохоос мах нь үнэтэй байгаа шүү дээ. Махыг гадаадад экспортлоход л үнэтэй байлгана гэхээс ард түмэндээ үнэтэй байна гэдэг буруу. Арьс шир хаягдаж байгаа нь үнэн. Тэр тал дээр юм бодох хэрэгтэй.

Дараагийн нэг асуудал бол даралтны эм. Даралтны эмийг авах гэдэг картын бараанд очерлож байсан шиг хэмжээний асуудал болсон байгаа. Эмийг хүн зүгээр авч уухгүй, хүнд зарахгүй шүү дээ. Эмээ дуртай үедээ очоод, хөнгөлөлттэй авч байвал яадаг юм бэ? Ер нь ажил яригдаад байгаа мөртлөө биелдэггүй асуудал байдаг шүү.”

"Хог дээр гарсан гээд байгаа түүхий эд болох нэхийг боловсруулаад, нэхий жилетка, мешок, хүүхдийн өлгий зэрэг бүтээгдэхүүнийг гаргасан"

“Монголын экспорт импортыг дэмжих үндэсний төв”-ийн захирал Л.Саранцэцэг: “…Завхан аймгийн хувьд хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавиад, тэр хүрээнд 24 сумандаа брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд аймгийн 24 сумандаа тоног төхөөрөмж үнэгүй өгсөн юм.

Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж маш олон жил ярьсан. Дээрээс нь тоног төхөөрөмжийг өгч, маш их хэмжээний төсөв хөрөнгийг зарцуулдаг хэрнээ зөвлөх үйлчилгээ ерөөсөө оруулж өгдөггүй. Тухайн иргэнд бизнес эрхлэх тухай болон тухайн бүтээгдэхүүнээ борлуулах арга замыг нь зааж өгөөгүй тохиолдолд тэр үйлдвэрлэл хөгжихөд маш хүндрэлтэй. Харин манай байгууллага зөвлөх үйлчилгээг үзүүлснээр есөн сарын хугацаанд эцсийн бүтээгдэхүүнээ гаргасан. Хог дээр гарсан гээд байгаа түүхий эд болох нэхийг боловсруулаад, нэхий жилетка, мешок, хүүхдийн өлгий зэрэг бүтээгдэхүүнийг гаргаж, үзэсгэлэн худалдаагаар борлуулж, анхныхаа борлуулалтыг авчихсан. Үүнд манай байгууллага үнэхээр баяртай байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоод хэрэгжүүлээч гэсэн хүсэлтийг тавих гэсэн юм.”

"Дулааны цахилгаан станцтай болбол үйлдвэр барих мөнгөтэй залуучууд манай аймагт байна"

Завхан аймгийн Улиастай сумын иргэн Т.Болдбаяр: “…Манай аймаг дулааны цахилгаан станц байхгүй аймгуудын нэг. Нэн түрүүнд дулааны цахилгаан станц хэрэгтэй байна. Дулааны цахилгаан станцтай болбол үйлдвэр барих мөнгөтэй залуучууд манай аймагт байна. Үйлдвэрт нэн түрүүнд дулаан, ус нь хэрэгтэй байдаг.

Мөн манай ногоочдод нэг асуудал байна. Усалгааны суваг нь 1970-аад оных, цөөхөн га газрыг усалдаг шуудуутай. Үүнийг даруйхан томсгомоор байх юм. Шийдээд өгчихвөл ногоочид маань улаан сармис болон бусад төрлийн ногоо тарина. Мөн ногоочдын цахилгааныг нь татаад өгдөг бол тэндээ ногоогоо арчилж, хамгаалахад нь их тустай байхаар байна.”

"Малчид цөөрч байна. Энэнээс залуучууд шантарч байна"

Завхан аймгийн Ургамал сумын малчин Баярсайхан: “…Миний сэтгэлдээ хамгийн эмзэглэж явдаг нэг асуудал байна. Төр засаг өөрчлөгддөг. Ардчилсан нийгэмтэй болсон цагаас хойш өмнөх төр засгийн үед явж байсан бодлогыг бүр үгүйсгэж хаяад, дахин шинээр байгуулах, юм хийх гэж өчнөөн цаг хугацаа үрэгддэг байдал бий болсон. Тэгээд малчид, ард иргэд бид хор уршгийг нь амсаж байна.

Малын бодлого өмнө нь маш зөв явж байсан шүү дээ. Одоо малын бодлого алдагдсанаас болж, үүний сөрөг нөлөөгөөр бэлчээрийн даац хүрэхгүй байна. Малчид орлогогүй болж байна. Малчид цөөрч байна. Энэнээс залуучууд шантарч байна. Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого, зохицуулалт байхгүй бол арай болмооргүй байна аа.”

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад хариулж, тухайлсан асуудлуудаар байр сууриа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 15 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 29 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 31 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 37 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 39 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 42 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 43 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 44 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 2 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 4 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 11 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 19 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 59 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 49 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 50 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 0 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 3 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 55 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top