x

Сайд Д.Сумъяабазар Жоншны салбарынхантай уулзлаа

УУХҮЯ, АМГТГ хамтран “ЖОНШ ОЛБОРЛОГЧДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ"-ийг 2018.05.30-ны өдөр Төрийн ордонд зохиолоо. Уулзалтад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, дэд дарга М.Энхжаргал тэргүүтэй яам, агентлагийн газар хэлтсийн дарга нар болон жонш олборлогч компаниуд, уул уурхайн мэргэжлийн холбоодын 100 орчим төлөөлөл оролцов.

Салбарын сайд уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "Монгол орны газар нутагт тогтоогдоод байгаа олон төрлийн ашигт малтмал, эрдэс түүхий эдийн дотор хайлуур жонш томоохон байр суурийг эзэлдэг. Хайлуур жонш нь хими металлургийн үйлдвэрлэлийн гол түүхий эд төдийгүй түүнийг уран, нефть боловсруулах үйлдвэр, сансрын техник, оптикийн линз, электрон техник, гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглаж байна. Миний бие сайдаар томилогдсон өдрөөсөө эхлэн хариуцлагын тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллах зарчмыг баримтлан ажиллаж байна" гэлээ. 

Мөн тэрбээр цаашид салбарын хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хууль эрх зүй, татварын орчныг сайжруулах, ашигт малтмалын эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг хэллээ.

Түүнчлэн "Нөөцийн хөдөлгөөн, бүртгэлийн системийг шинэчлэх, олборлолт, боловсруулалтыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи ашиглан явуулах, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгох, бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын шаардлагад нийцүүлэх, мэргэжилтэй ажилчдыг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх, “Эрдэс баялгийн бирж”-ийн зарчмаар хэрэгжүүлэх, дэд бүтэц, бүс нутгийн хөгжил зэрэг тулгамдсан олон асуудлууд байгааг үндэсний хэмжээнд авч үзэж, харилцан уялдаатай байх зарчмаар шийдвэрлэхийг цаг үе шаардаж байна" хэмээн сайд Д.Сумъяабазар онцлон хэлэв.

Жонш олборлогч аж ахуйн нэгжүүд салбарын сайд жоншны салбарыг анхааран, төлөөллүүдтэй нь уулзаж, санал бодлыг нь сонсож байгаад талархалтай хандаж буйгаа хэллээ. Тэдний зүгээс гар аргаар жонш олборлогчдын асуудлыг цэгцэлж өгөх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, “Жонш хөтөлбөрийг хэрэгжүүлэх”зэрэг саналуудыг хэлж байсан юм.

АМГТГ-ын мэдээллийн сангийн бүртгэлд энэ сарын 28-ны өдрийн байдлаар нийт 3287 хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл байгаагаас 1643 ашиглалтын тусгай зөвшөөрөлбүртгэлтэйгээс жоншны 175 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Монгол орны жоншны нөөц хүдэрээр 74 сая тонн эрдсээр 30.2 сая тонн байгаа бөгөөд жонш баяжуулах 20 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. УУХҮ-ийн сайдын 2017.06.30-ны өдрийн А/131 тоот тушаалаар "Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам"-ын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд баяжуулах үйлдвэрийн журмын төслийг боловсруулж дуусгаад байна. Монгол Улсын экспортын голлох ашигт малтмалд хайлуур жоншны экспорт 1.4 хувийг эзэлж байна. 2018 оны 1-р улиралд МУ-ын жоншны экспорт өнгөрсөн оны мөн үеэс 2 дахин өсөж, 25 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс 42 хувийг БНХАУ-д, 55 хувийг ОХУ-д, 3 хувийг бусад улсад экспортлосон байна. биет хэмжээгээр тооцвол 78.3 мянган тонн жоншны хүдэр болон баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 47.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 
Үнийн хувьд 97 хувийн агуулгатай жоншны баяжмал нэг тонн тутамдаа 308 ам.доллар, 85 хувийн агууламжтай бүхэллэг жоншны баяжмал 1 тонн тутамдаа 278 ам.доллар байна.

Уулзалтын төгсгөлд УУХҮЯ-аас "Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо"-той харилцан ойлголцож, хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 53 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 54 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 56 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 57 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 58 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 59 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 1 цаг 0 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 1 цаг 2 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 1 цаг 4 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 3 цаг 4 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 3 цаг 5 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 3 цаг 10 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 3 цаг 11 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 3 цаг 12 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 3 цаг 14 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 3 цаг 47 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 3 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 3 цаг 51 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 5 цаг 21 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 5 цаг 21 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top