x

ЖАЙКА: Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөл, 279 дүгээр цэцэрлэгийг ашиглалтад орлоо

Өчигдөр Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн шинэ барилга болон 279 дүгээр цэцэрлэгийн нээлт боллоо. 

Налайх дүүргийн 109 дүгээр сургуульд өмнө нь 1-5 дугаар ангийн 300 гаруй хүүхэд суралцдаг байсан бол одоо өргөтгөлийн шинэ барилгатай болсноор 1-12 дугаар ангийн нийт 900 гаруй хүүхэд бүрэн дунд боловсролыг эзэмших боломж бүрдэж байна.

Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж, ашиглалтад оруулж байгаа юм.

Нээлтэд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын холбогдох албаныхан оролцлоо.

Д.Цэрэндолгор: Өргөтгөл ашиглалтад орсноос нэг ангид 38 хүүхэд суралцана

Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн захирал Д.Цэрэндолгор “Сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар 1-12 дугаар ангид суралцагчдыг авахаас гадна 40 гаруй шинэ боловсон хүчин ажлын байраар хангагдаж байна. Нэг анги дүүргэлт 38 хүүхэдтэй байх юм.

Жайка олон улсын байгууллага сургуулийн барилгаас гадна тоног төхөөрөмж, анги танхимын сургалтын орчныг иж бүрнээр нь хангаж байгаад баярлаж байна” хэмээв.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Үнэхээр их баяртай байна. Энэ сургуулийг бий болгох, сайхан орчныг бүрдүүлэх бүхий л үйлсэд зүтгэсэн, дэмжиж ажилласан Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюки, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико болон гар бие оролцсон бүх хүнд эцэг, эхчүүд болон хүүхдүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Миний хувьд энэ хороонд төрж, өссөн. Бага насандаа шороон шуурга, салхи, бороо, цастайд ч хичээл рүүгээ 2, 3 км газар алхаж явдаг байлаа. Ингэж явна гэдэг хүүхдүүдийн хувьд хүндрэлтэй байдаг байсан. Энэ бүгдийг мэддэгийн хувьд хороондоо бүрэн дунд сургуультай болж, гэртээ ойр, тэр дундаа дэлхийн стандартад нийцсэн сайхан орчинд сурч боловсрох боломж бүрдэж байгаад баяртай байна” гэв.

"2016 оноос нийт 100 орчим сургууль, 37 цэцэрлэг ашиглалтад орж байна"

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар таван үе шаттай боловсролын салбарын барилга тоног төхөөрөмжийг сайжруулах хөтөлбөр хэрэгжсэн. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээнд 45 сургууль ашиглалтад орсон.

Тавдугаар үе шатны хүрээнд дөрвөн сургууль энэ онд ашиглалтад орж байна. Нийслэлийн удирдлагууд боловсролын салбарын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талд анхаарч ажиллаж байгаа.

2016 оноос өнөөг хүртэл Монгол Улсын боловсролыг салбар дахь хөрөнгө оруулалтууд маш эрчимтэй хийгдэж байна. Энэ хугацаанд 100 орчим сургууль, 37 цэцэрлэг ашиглалтад орлоо. Энэ хэмжээгээрээ сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайжирч байгаа юм” гэв.

"Налайх дүүргийн хувьд цэцэрлэгийн хамрагдалт 85 хувьтай байна"

Налайх дүүрэгт 279 дүгээр цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, үүдээ нээв. 130 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай энэхүү цэцэрлэг нь хоёр бэлтгэл, нэг ахлах, нэг дунд бүлэгтэй, 22 багш, ажилтнуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

279 дүгээр цэцэрлэг нь нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн А/1024 тоот захирамжаар байгуулагдсан юм. Нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Налайх дүүргийн хувьд цэцэрлэгийн хамрагдалт 85 хувьтай байна.

Цаашлаад 1, 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургууль, цэцэрлэг ашиглалтад орохоор дүүргийн хүүхэд багачууд 100 хувь хамрагдах боломж бүрдэнэ. Налайх дүүрэгт сүүлийн хоёр гаруй жил бүх салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа иргэд мэдэж байгаа. Орчны нөхцөлийг сайжруулахаас гадна одоо чанартай боловсрол эзэмшүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 15 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 29 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 32 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 38 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 40 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 42 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 43 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 44 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 3 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 5 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 11 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 20 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 4 цаг 59 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 50 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 51 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 1 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 4 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 56 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top