Хонг Конг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 16:37 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд 25 нь эрүүл мэндийн шалтгаантай, 48 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 38 нь ахмад настан, 115 нь бусад шалтгаантай иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн зочид буудал, Баянбайгаль зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Ес дүгээр сарын тусгай нислэгийн хуваарь:
-
9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
-
9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
-
9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
-
9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
-
9 сарын 25-нд Седней-Улаанбаатар
-
9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.