x

Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа зарим ажлуудын талаар албан хүмүүс мэдээлэл хийлээ.

Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөсөн. Гүйцэтгэл 80 хувьтай хэрэгжиж байна.

2020 оны зуны засварын хугацаанд нийт 498 хэрэглэгчийн гадна дулааны шугамд нягтын шахалт хийхээр төлөвлөснөөс есдүгээр сарын 10-ны байдлаар 215 хэрэглэгчийн 36 томоохон салаа шугамд шахалт хийж, 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нөөцийн махны тухай Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотын хэмжээнд 20 мянган тонн мах бэлтгэх үүргийг ХХААХҮЯ-аас Улаанбаатар хотын Захирагчийн албанд ирүүлсэн. Үүний дагуу энэ ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Урьдчилсан байдлаар нөөцийн махны борлуулалтад оролцох сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүд нөөцийн махыг бэлтгэнэ. Тэдгээр аж ахуйн нэгжүүд арилжааны банкнаас зээл авах хүсэлтээ ирүүлсэн. Тэдний хүсэлтийг харгалзан банкууд зээл олгосны дараа 9, 10 дугаар сард хөдөө орон нутгаас мах бэлтгэж, нөөцлөх худалдан борлуулах ажлын зохион байгуулалтын ажлыг хийнэ” гэлээ.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал “Энэ жил төвлөрсөн дулаан хангамжид нийтдээ дөрвөн эх үүсвэрээс 25400 тонн нүүрсийг хангаж ажиллахаар бэлтгэл ажил хангагдсан байна. Зуны засварын ажил шугам сүлжээний хувьд бүрэн хангагдсан. Есдүгээр сарын 15-наас эхлэн орон сууцны барилгуудыг төвлөрсөн дулаанд холбох ажлууд хийгдээд явж байна. Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангаж ажиллана. Өнөөдрийн байдлаар 10 гаруй байршилд 20-иод орон сууцны барилгуудын засвар нь хийгдэж дуусаагүй байна. Бид аль болох энэ долоо хоногтоо багтааж, засвар үйлчилгээг дуусгахаар зорьж ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Нийслэлийн Засаг даргын А/1036 тоот захирамж гарсан. Энэхүү захирамжаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг дэх айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, зуух яндангаа хөөлөх, пийшингийнхээ хэвийн үйл ажиллагааг хангах, түлш нөөцлөх ажлуудыг зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.

Энэ хүрээнд наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Яндангаа хөөлье” сарын аяныг зохион байгууллаа. Тэгвэл энэ аяныг 10 дугаар сарын 15-ныг хүртэл дахин нэг сарын хугацаанд сунгаж, гэр хорооллын айл өрхүүдэд зуух, яндан, пийшингийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж, мэдээллийг хүргэж, ажиллахаар болсон” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 4 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 31 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 34 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 40 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 42 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 44 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 46 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 47 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 5 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 7 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 13 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 22 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 2 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 5 цаг 52 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 5 цаг 53 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 3 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 6 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 20 цаг 58 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top