x

Баянгол дүүргийн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ. Засгийн газрын 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Баянгол дүүргийн ИТХ-ын 2019 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 13/01 дүгээр тогтоолоор батлагдсан “Баянгол-түрээсийн орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн зорилтот бүлгийн иргэдийг хамруулах юм.

Баянгол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөр 2019-2024 онд хэрэгжих бөгөөд энэ хүрээнд 1000 айлын орон сууц тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдана. Үүнээс энэ онд эхний 100 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Тус хөтөлбөрт Баянгол дүүрэгт оршин суудаг “Ахмад настан”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн”, “Өрх толгойлсон эцэг, эх”, “Залуу гэр бүл” хамрагдах боломжтой. Баянгол дүүрэгт нийт 60 мянган өрхийн 200 гаруй мянган иргэн амьдарч байна. Тус дүүргийн нийт хүн амын 9,5 хувийг ахмад настан, 32,3 хувийг залуучууд, 34,4 хувийг хүүхэд эзэлж байгаа юм. Дүүргийн хэмжээнд нийт 4800 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 1600 гаруй өрх толгойлсон эцэг, эх, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 4836 өрх амьдарч байна. Өнгөрөгч 2019 оны байдлаар дүүргийн нийт өрхийн 20 хувь нь гэр хороололд амьдарч байгаа статистик мэдээлэл бий. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг тав тухтай орон сууцаар хангах, амьдралын орчныг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Бүртгэл 2020 оны есдүгээр сарын 15-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй Баянгол дүүргийн иргэн та дараах сувгаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

ВЭБ: www.bgd.mn
Фэйсбүүк: @ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР page,
Твиттер: @БАЯНГОЛ ДҮҮРЭГ OFFICIAL
Харилцах утас: 18001222, 11-365574

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 15 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 28 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 41 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 44 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 50 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 52 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 55 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 56 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 57 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 15 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 17 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 24 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 32 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 12 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 2 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 3 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 13 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 16 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 21 цаг 8 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top