x

"Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-д Монгол улсыг төлөөлөх гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулна

Засгийн газраас "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-д Монгол улсыг төлөөлөх гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулхаар болсон байна. Уг сонгон шалгаруулалтын зарыг бүрэн эхээр нь хүргэж байна.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛД ТӨРИЙН ӨМЧИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХОЁР ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2013 оноос олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн Оюу Толгой зэс-алтны төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслүүдийн нэг юм. “Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох "Эрдэнэс Оюу Толгой" ХХК нь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг. “Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 66 хувийг Туркойз Хилл Ресурс шууд бусаар эзэмшдэг бөгөөд Рио Тинто тус компанийн гаргасан хувьцааны олонхыг эзэмшдэг. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгээс гурван гишүүнийг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.  

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний хуралдаанаас гарсан тэмдэглэлийг үндэслэн “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүн (цаашид “Гишүүн” гэх)-д нэр дэвших этгээдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нийтэд зарлаж байна. Оюу Толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортойгоор өсөн нэмэгдүүлэх зорилгоор геологи, уул уурхайн болон санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн хоёр Гишүүнийг сонгон шалгаруулна. Гишүүнд тавигдах дараах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан Монгол Улсын иргэдийг нээлттэй сонгон шалгаруултад оролцохыг урьж байна.

I.  ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

1.  Мэргэжлийн ёс зүйтэй, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнөөс ангид, харьцуулсан дүн шинжилгээ хийж, бие даасан шийдвэр гаргах чадвартай;

2.  Шүүхээс ял шийтгэл авч байгаагүй;

3.  “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын баг, нэгдмэл сонирхолтой этгээдтэй төрөл садангийн холбоогүй;

4.  “Оюу Толгой” ХХК-тай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талууд (хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй, бизнесийн аливаа холбоогүй;

5.  Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

6.  Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвартай.

II.  ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх геологи, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн нэр дэвшигчид тавигдахшаардлага:

1.  Геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;

2.  Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай;

3.  Уул уурхайн томоохон төслүүдтэй холбогдуулж геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай;

4.  Зэс, алтны ордод ажилласан туршлагатай, уул уурхайн төслийн хөрөнгө оруулалт, зардлын хяналтыг хэрэгжүүлэх туршлагатай бол давуу тал болно;

5.  “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.

Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх санхүүгийн чиглэлээр мэргэшсэн нэр дэвшигчид тавигдах шаардлага:

1.  Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, болон санхүүгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;

2.  Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн санхүүгийн албаны удирдах албан тушаалд ажиллаж байсан;

3.  Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй бол давуу тал болно;

4.  АССА (Association of Chartered Certified Accountants), CFA (Chartered Financial AnalystProgram), CPA (Certified Public Accountant) гэх мэт олон улсын мэргэжлийн эрх авсан бол давуу тал болно;

5.  “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.

III.  БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.  Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (үүнд Оюу Толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх талаарх өөрийн санал, Гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгааг тодорхойлсон баталгааг тусгана);

2.  Анкет (төрийн албан хаагчийн анкет, 4х6 хэмжээтэй цээж зураг);

3.  Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь мэргэжлээрээ ажиллаж байсан газрын тодорхойлолт, өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх товч мэдээлэл);

4.  Иргэний үнэмлэхний хуулбар;

5.  Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

6.  Ял шийтгэлгүйг баталгаажуулах цагдаагийн байгууллагын лавлагаа;

7.  Хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталгаажуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа.

IV.  МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Дээрх шаардлагыг хангасан, сонирхсон иргэд материалаа 2020 оны 09 дүгээр сарын 30-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /М.Бадамлянхуа/-т ирүүлнэ үү.

Хаяг:   Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201,

Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай

Төрийн Ордон

Утас: (976-51) 260817, 262408

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 16 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 29 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 43 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 46 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 52 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 54 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 56 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 57 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 58 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 17 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 19 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 25 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 34 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 13 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 4 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 5 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 14 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 17 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 21 цаг 10 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top