x

С.Амарсайхан: НОК-ын гишүүд ч ялгаагүй ардаа амьдралтай, гэр бүлтэй хүмүүс

Хотын дарга асан С.Амарсайханы захирамжаар нэр бүхий 21 албан тушаалтныг тус бүр нэг сая төгрөгөөр шагнах шийдвэрийг гаргаж, тус шагналыг Улсын Онцгой комиссын данснаас гаргахыг даалгасан талаарх баримт дэлгэгдээд байгаа.

Энэ талаар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөс тодруулахад “Миний дансанд мөнгө орсныг мэдээгүй. Хэрэв хандивын мөнгөнөөс урамшуулал өгсөн бол буцаагаад өгнө” гэж тайлбарласан.

Харин Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат "УИХ-ын гишүүн С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байхдаа албан хаагчдаа урамшуулах чиглэл гаргаж 43 байгууллагын 2,090 алба хаагчийг 855 орчим сая төгрөгөөр урамшуулсан. Нийслэлийн 21 албан тушаалтанд мөнгөн урамшуулал олгосон нь холбогдох журмын дагуу явагдсан ажил" хэмээн хэлсэн билээ. 

Тэгвэл хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан цахим хуудсандаа болоод буй асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр "Энэ хүмүүс өөрсдийгөө шагнаагүй, харин тэдний цуцашгүй сэтгэл, зүтгэлийг бид урамшуулсан юм!

Аливаа зүйлийн үнэн мөн, учир шалтгааныг мэдэж, мэдэрч байж асуудалд хандах нь аль ч салбарт хамаатай зарчим байдаг.

Иргэн бүрийн эрүүл, аюулгүй гэж өөрийгөө төдийгүй ар гэрээ хэдэн сарын турш гаргуунд нь хаяж, удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх гэж минут секундтэй өрсөн нүдээ гархилтал ажиллаж байсан алба хаагчдаа, аав, ээжээ үгүйлэн араас нь утас цохих алаг үрсийнх нь уйлахыг сонсоод зүрх сэтгэл шимширч, хамтдаа шүд зуун зүтгэж байсан өдрүүд бидэнд цөөнгүй байсан юм.

Үнэндээ Улаанбаатар хотын утааг бууруулахаар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан 2019 оны 10 сарын 01-ээс эхлээд 2020 оны 03 сарын 01 хүртэлх 6 сарын хугацаатай давхцаад Covid19 цар тахлын халдвараас урьдчилсан сэргийлэх нөр их ажлын ард нийслэлийн харьяа байгууллагын олон зуун ажилтан албан хаагчид нэр төртэйгөөр гарсан билээ. Нийслэлийг тогтоон барина гэдэг нь Монгол Улсыг халдвараас хамгаалж байгаа хэрэг юм.

Иргэд олон нийтийг аливаа эрсдэлд оруулахгүйн төлөө нийслэлийн төр захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид 6-9 сарын турш илүү цагаар, өдөр шөнөгүй жижүүрлэн ажилласан. Үүнийг нийслэлчүүдийнхээ өмнө би нүүр бардам хэлнэ. Тиймээс эдгээр албан хаагчдаа нийслэлээс дэмжиж, хотын төсвийн хэмнэсэн зардлаас тодорхой хөрөнгө мөнгө гаргаж шагнаж урамшуулсан.

Өнөөдрийг хүртэл Монгол Улс цар тахлыг дотооддоо тархаалгүй, тогтоон барьж байгаа нь онцгой нөхцөлд ажиллаж буй мянга мянган төрийн албан хаагчид, тэднийг мэргэжил арга зүйгээр удирдан зохион байгуулж ажилласан дарга удирдлагуудын, мөн урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг дагаж мөрдсөөр ирсэн ард иргэд гээд хүн бүрийн гавьяа зүтгэл гэж ойлгодог. Тийм ч учраас “галын шугаманд” онцгой нөхцөлд ажилласан нийслэлийн 2090 төрийн албан хаагчдад 855,9 сая төгрөгийн цалин хөлсний нэмэгдэл, урамшууллыг өнгөрөгч 4-р сард Нийслэлийн Засаг даргын хувиар захирамж гарган олгосон. Энд өвлийн тэсгим хүйтэнд үдэш оройг ажралгүй айл айлын гэрээр орж, янданг нь хөөлж, пийшин зуухыг нь шалгаж, шахмал түлшний үйлдвэрийг хянаж шалгаж явсан алба хаагчид, хөхөө өвлөөр бээртлээ гадаа зогсож шалган нэвтрүүлэх товчоод дээр асуумж бөглүүлээд явж байсан бүх ажилтнууд хамрагдсан.

Харин цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулж оройлон оролцсон НОК-ийн гишүүд илүү цагийн цалин, бусад урамшуулалд хамруулалгүй явж ирсэн учраас өнгөрсөн 5-р сард урамшуулал болгож тус бүр нэг сая төгрөг олгосон нь Монгол Улсын Шадар сайдын баталсан “Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”, Шадар сайдын тушаал, НОК-ийн шийдвэрийг үндэслэн, хууль журамд нийцүүлэн НОБГ-т төвлөрсөн нийт хандивын 5.1 хувийг тус газрын саналыг үндэслэн хэрэгжүүлсэн арга хэмжээ болсон.

Нийслэлийн Онцгой Комиссын гишүүд ч ялгаагүй, ардаа амьдралтай, гэр бүлтэй хүмүүс. Тэд төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, өдөр шөнийг ялгалгүй цаг наргүй, 6 сарын турш 24 цагаар жижүүрлэн ажилласан хүмүүсээ дарга, түшмэл гэж ялгалгүй хууль журмын хүрээнд нийцүүлэн нэг удаагийн урамшуулал олгох шийдвэрийг гаргасан.

Хотын даргаар ажиллаж байсан хүний хувьд миний бие Нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө цуцалтгүй ажиллаж, хүн амаа хамгаалах хүндхэн бөгөөд түүхэн цаг үеийг хамтдаа даван туулсан мянга мянган төрийн албан хаагчид, нийслэлийн онцгой комиссын гишүүддээ талархаж явдагаа илэрхийлье!

#Үгүйсгэж_болохгүй_зүтгэл гэж байдаг" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 15 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 28 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 42 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 44 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 50 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 2 цаг 52 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 2 цаг 55 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 2 цаг 56 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 57 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 15 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 17 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 24 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 32 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 12 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 2 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 3 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 13 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 16 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 21 цаг 8 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top