Өнөөдөр засгийн газрын ээлжит бус хуралдаан болж өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг Арвандүгээр сарын 1-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Харин дотооддоо халдвар алдаагүйг үндэслэн аж ахуйн нэгж, урлаг, спорт, худалдаа үйлдвэрлэл, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хэвийн горимоор ажиллуулахаар болсон юм.
Түүнчлэн бар, рестораныг шөнийн 04 цаг хүртэл ажиллаж болох эсэхийг нийслэл, аймгуудын Онцгой комисс хуралдаж шийдвэрлэх аж.
Мэдээллийн үеэр ЗГХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг "Тусгаарлалтын хугацаа одоогоор 35 хоног /тусгаарлах байранд 21, гэртээ 14/ байгааг 21 болгон багасгаж байна. Ингэснээр 21 хоногийн хугацаанд тусгаарлалтад байсан иргэд дахин гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлага байхгүй болж байгаа" гэлээ.