x

Д.Оюунбат: 21 албан тушаалтанд мөнгөн урамшуулал олгосон нь холбогдох журмын дагуу явагдсан ажил

Гэрэл зургийн эх сурвалж: time.mn

Энэ оны эхээр Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы захирамжаар нэр бүхий 21 албан тушаалтныг тус бүр нэг сая төгрөгөөр шагнах шийдвэрийг гаргасан талаарх баримт дэлгэгдээд байна.

Ингэхдээ тэрхүү 21 сая төгрөгийг Улсын Онцгой комиссын данснаас гаргахыг даалгасан байна. Өөрөөр хэлбэл, нэр бүхий 21 дарга иргэдээс цугласан хандивын мөнгөөр өөрсдийгөө сайн ажилласан гэж шагнажээ. Тодруулбал, тэд өөрсдийгөө өнгөрсөн тавдугаар сард Чингэлтэй дүүрэгт бүтэн өдрийн хөл хориог амжилттай зохион байгуулсан, илүү цагаар ажилласан гэж тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж, урамшуулжээ.

Тэдний дунд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга Э.Эрдэнэбаатар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Л.Эрдэнэчулуун, дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа нараас гадна одоогийн хотын даргын ажлыг орлож байгаа Ж.Батбаясгалан, газар хэлтсийн дарга нар болох А.Даваажаргал, Т.Гантөмөр, Ц.Уртнасан, Э.Ганхүү, Ү.Ганболд, Ж.Болдбаатар нар багтжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн дарга Д.Баярсайхан, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Д.Ядамдорж нарын 21 албан тушаалтан байгаа нь баримтаар ил болоод байна.

Энэ талаар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Миний дансанд мөнгө орсныг мэдээгүй. Хэрэв хандивын мөнгөнөөс урамшуулал өгсөн бол буцаагаад өгнө” гэж тайлбарлажээ.

Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбатаас үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Иргэдийн хандиваар цугласан мөнгөнөөс 21 сая төгрөгийг нь нэр бүхий өндөр албан тушаалтнуудад урамшуулал байдлаар олгосон нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Ямар журам зохицуулалтаар хандивын мөнгийг дарга нарт олгосон юм бэ?

-Хандив хүмүүнлэгийн тусламжийг зарцуулах чиглэлээр Монгол Улсын Шадар сайдын 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөр баталсан журам байгаа. Энэ журмын хүрээнд зохицуулагдсан асуудал.

Энэ журмын хүрээнд Эрүүл мэндийн болон холбогдох байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, тэнд ажиллаж байгаа бүрэлдэхүүний хамгаалах хэрэгсэл, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа хүмүүсийн илүү цагийн зардалд зарцуулж болно гэсэн зохицуулалттай байгаа. Энэ хүрээнд зохицуулагдсан асуудал шүү дээ.

Өнөөдөр яригдаад байгаа 21 сая төгрөгийг 21 даргад өгсөн асуудалд тайлбар өгье. Онцгой комисс сүүлийн жил орчмын хугацаанд өндөржүүлсэн байдлын зэрэгт ажилласан.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байхдаа албан хаагчдаа урамшуулах чиглэл гаргаж 43 байгууллагын 2,090 алба хаагчийг 855 орчим сая төгрөгөөр урамшуулсан.

Үүний дараа Онцгой комиссын гишүүдэд, удирдлагуудад шагнал урамшуулал олгогдоогүй. Удирдлагууд ч гэсэн адилхан хүн шүү дээ. Бүтэн жил гаруйн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд бүх зохион байгуулалтыг хийгээд завгүй яваа хүмүүс. Эдгээр хүмүүсийг урамшуулах шаардлага байна гэж үзээд нийслэлийн Онцгой комиссын ажлын албанаас санал танилцуулаад гарсан шийдвэр байгаа юм. Хууль бус зүйл огт байхгүй. Эд нар чинь дарга удирдлагууд гэдэг утгаараа юмнаас хоцордог улсууд. Өдөр шөнөгүй ажилладаг хүмүүс.

-Хандивын мөнгөнөөс өндөр албан тушаалтнуудыг урамшуулсан тухай мэдээллээ нээлттэй, шилэн дансанд байршуулсан байсан уу?

-Шилэн дансанд орчихсон нээлттэй зүйлийг гэнэт ухаад гаргаж ирсэн юм шиг шуугиан гаргаж байгаад харамсаж байна. Бид аливаа улстөржсөн асуудалд оролцдоггүй гэсэн юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 23 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 36 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 50 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 53 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 59 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 1 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 3 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 4 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 5 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 24 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 26 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 32 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 41 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 20 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 11 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 12 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 21 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 24 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top