x

“Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” иргэдэд зориулсан эмхэтгэлийг гаргажээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” гарын авлагыг танилцуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.

Уг арга хэмжээний нээлтэнд нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан болон Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал, Ерөнхий консул Стефани Бурри нар оролцов.

“Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” эмхэтгэлийг боловсруулахад БСШСУЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Боловсролын газар, Барилгын хөгжил төв хамтран ажиллаж, Германы Олон Улсын Хамтын ажиллагшааны нийгэмлэг (GIZ) техникийн туслалцаа үзүүлжээ.

Ж.Батбаясгалан “Энэхүү эмхэтгэлд нийтдээ 3 жилийн хугацаанд боловсролын салбарын хийж хэрэгжүүлсэн 2231 төслийн мэдээллийг багтаасан байгаа. Нийтдээ 33 сургууль, 77 цэцэрлэг 2016-2019 оны хооронд ашиглалтанд орсон. Энэ онд 60 цэцэрлэг, 35 сургуулийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар 27 сургууль цэцэрлэгийг хүлээн авч, 112 сургууль, 162 цэцэрлэгт засвар тохижилтын ажлын хийж хэрэгжүүлсэн. Энэ хөрөнгө оруулалтуудын үр дүнд цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 82 хувьд хүрсэн байгаа. Ингээд өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтдээ 636 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтын ажилд оролцож нийт 7600 гаруй ажлийн байр нэмэгдсэн, Үүнээс шинээр 2800 гаруй ажлын байр нэмэгдсэн үр дүнтэй хөрөнгө оруулалт болсон.Татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулах, хуваарилах ажлыг нийслэлийн зүгээс тодорхой судалгаа, эрэмбэ шалгууртайгаар хэрэгжүүлэх бодлого баримтална” хэмээв.

Тус эмхэтгэл нь боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийг анх удаа иргэдэд ойлгомжтой ил тод байдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх, судалгааны мэдээллийн баазыг бий болгож буйгаараа онцлог болж байгааг албаны хүмүүс хэлж байна.

“Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” эмхэтгэл нь нийслэлийн боловсролын салбарт хийгдэж бүрэн дууссан нийт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж, хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх, судалгааны мэдээллийн баазыг бий болгох зорилготой аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 24 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 37 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 51 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 54 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 0 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 2 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 4 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 5 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 6 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 25 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 27 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 33 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 42 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 21 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 12 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 13 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 22 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 25 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top