Тээврийн цагаагийн алба хаачид 2020 оны эхний найман сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 18505 зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлжээ.
Мөн жолооны эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 147 эмэгтэйг шүүхээр баривчилж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Энэ сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёото Приус-30 маркийн автомашины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, явган хүний шатаар зорчсон зөрчил гаргасанд хариуцлага тооцжээ.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ч.Чимэдбат: "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, явган хүний шатаар зорчин зөрчил гаргасан тухайн жолоочийн согтуурлын зэргийн хэмжээ 1.64 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон. Тус жолоочид Зөрчлийн тухай хуулийн 17-ийн 3.1-т заасны дагуу Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаатай хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан мэдээллийг өглөө.
Иймд жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.