x

Булган аймгийн Гурванбулаг суманд бэлчээрийн нөхөн сэргээлтийн туршилт явуулж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төвийн бүсийн Булган, Архангай, Өвөрхангай аймагт албан томилолтоор ажиллаж байна.

Тэрээр Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багийн нутаг, Хэвтээгийн арын 30 га талбайд “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт” төслийн хүрээнд хийгдэж буй бэлчээрийн нөхөн сэргээлтийн явцтай танилцлаа. 

Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр 2018 оноос дээрх төслийг хэрэгжүүлж байна. Зайнаас тандах аргаар нийт нутаг дэвсгэрийн бэлчээрийн талхлагдалын зэргийг тогтоох, доройтол түүний тархалтыг тодорхойлох, нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох юм. Улмаар эрс тэс уур амьсгалтай, харилцан адилгүй газарзүйн нөхцөлд тохирсон нөхөн сэргээх технологийг бэлчээр сэргээхэд нэвтрүүлж, нутагшуулах, олон наст, үет, буурцагт ургамлын нутгийн болон нутагшсан сортуудыг тариалж нөхөн сэргээх зорилготой аж.

Булган аймгийн бэлчээрийн доройтлыг хуурайшлын индекс, ургамлын нормчлогдсон индекс, хур борооны бүтээмжит байдал, хүний хүчин зүйлийн нөлөөлөл зэргийг тооцон гаргажээ. Ингэхэд 2006 онд нийт бэлчээрийн 14,2 хувь нь сул, 1,7 хувь нь дунд зэрэг, 0,32 хувь нь хүчтэй доройтсон байсан бол 2019 оны судалгаагаар дээрхи үзүүлэлтүүд дахин 30 хүртэл хувиар доройтсон байна. Иймд Булган аймгийн хэмжээнд бэлчээрийн нөхөн сэргээлтийг зайлшгүй хийх шаардлага үүссэн гэдгийг судалгааны ажилчид болон нутгийн малчид онцолж байв.

Сүүлийн гурван жилийн ажлын үр дүнд төслийн талбайд өлийн цагаан оготно устаж, олон наст ургамлын ургац бүрэн гүйцэн, хөрсийг хуурайшуулж, цөлжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг зэрлэг ургамал буурсан байна. Энэ нь зайнаас тандалт судалгаа хийсэн газруудад үүн шиг нөхөн сэргээлт хийхэд үр дүнтэй байдгийн илэрхийлэл юм. Төслийн эрдэм шинжилгээний ажилчид малчдад бэлчээрийн нөхөн сэргээлтийн талаар байнгын сургалт явуулж, мэдээлэл өгдөг аж. Малын шимт ургамал тарьж, хөрсийг нөхөн сэргээхэд цаг хугацаа шаардахаас гадна зарим ургамлын үр нэг тонн нь 35 сая хүртэл төгрөгийн үнэтэй байдаг нь хүндрэл учруулдаг, техник, технологи, ажиллах хүчний дутагдалтай байдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байлаа. Монгол орон даяар бэлчээрийн нөхөн сэргээлтийг явуулах талаар Засгийн газар анхаарна гэдгийг Ерөнхий сайд хэлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 24 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 37 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 51 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 53 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 59 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 2 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 4 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 5 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 6 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 24 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 26 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 33 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 41 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 21 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 11 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 12 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 22 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 25 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top