x

Д.Будзаан: Хүүхдийн бэлгийн хүчирхийлэл бол бүх насаар нь хорих ялтай гэмт хэрэг

Хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, иргэдээс мэдээ мэдээлэл авах, бэлгийн хүчирхийлэл, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор "Сүүдэр бүү тусга" аяныг эхлүүлээд байна. 

Энэ талаар ЦЕГ-ын Хүүхэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан:  "Гэр бүлийн хөгжил төлөвшил, үүрэг хариуцлага, соён гэгээрүүлэх чиглэлээр урьдчилсан сэргийлэх арга хэмжээг сарын хугацаанд зохион байгуулна. Нөгөөтэйгүүр, Цагдаагийн байгууллагаас хүүхэд хохирсон нуугдмал, илрээгүй хэргийг мөрдөн шалгаж, илрүүлэх ажиллагааг эрчимжүүлнэ.

Мөн хөдөө орон нутагт хүүхдийн нуугдмал хүчирхийлэл түлхүү гардаг учир тэгдгээр гэмт хэрэг үйлдэгч нарыг урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг хүргэнэ. Сүүлийн 3 жилийн хугацаанд ахуйн бэлгийн хүчирхийлэл үйлдэгч нарын дийлэнх нь ойр дотны хүмүүс нь байна гэсэн судалгаа гарсан.
2017 оны суурь судалгаанаас харахад хүүхдийн бие махбодын хүчирхийллийн 49.7 хувь нь гэр бүлийн орчин, сургуулийн орчинд үйлдэгдсэн байна. Тиймээс хүүхэд рүү чиглэсэн мэдээ мэдээлэл, контентийг зөв зохистой мэдээллийг түгээх уриалгын дор уг арга хэмжээг зохион байгуулж байна.

Жилд дунджаар 6 мянга орчим буюу таван хүн тутмын нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг. Гудамж талбай, гэр бүлийн хүрээнд, бэлгийн хүчирхийлэлд өртөж хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа ба сүүлийн 3 жилийн байдлаар 3378 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5043 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон гэх харамсалтай судалгаа байна.

Түүнчлэн, сүүлийн 3 жилийн хугацаанд хүүхдийн бэлгийн хүчирхийлэл өссөөр байна. Энэ бол эрүүгийн хуулинд заасан хамгийн хүнд ял буюу бүх насаар нь хорих ялтай гэмт хэрэг юм" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 22 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 35 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 49 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 52 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 58 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 0 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 2 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 3 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 5 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 23 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 25 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 31 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 40 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 19 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 10 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 11 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 21 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 24 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top