x

Эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нөлөөллийн аянг эхлүүллээ

Сүүдэр бүү тусга

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллага, JCI Mongolia байгууллагын хамтран хэрэгжүүлж байгаа “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн сарын аяныг эхлүүллээ. 

Энэхүү аян нь хүүхдийн эрх, аюулгүй байдал хамгааллын чиглэлээрх иргэдийн ойлголт, хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, иргэдээс мэдээ мэдээлэл авах, нийгэмд хүүхдийн эрх хамгаалах эерэг хандлагыг төлөвшүүлэх, хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, сэтгүүлчдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.  

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар: “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил, хүүхдийг үл хайхарсаны улмаас хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил төлөвшилд нь сөрөг нөлөө үзүүлэх хүүхэд амь нас эрүүлд мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна.

Манай агентлагийн хувьд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага олон улсын байгууллага болон хамтарсан багуудтай хамтран хүүхдийн хүчирхийлэл, гэмт хэргийг эрт илрүүлэх, хаалттай хаалганы цаана хохирч байгаа  хүүхэд, гэр бүлд хугацаа алдалгүй төрийн үйлчилгээг шуурхай хүргэхээр бүхий л боломж бололцоогоо дайчлан ажилласаар байна.

Үүний үр дүнд өнөөдрийг 2016 онтой харьцуулахад хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мөн иргэд олон нийтийн зүгээс энэ талаар холбогдох албаныханд мэдээллэх нь тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Зөвхөн Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвөөс орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/хэлтэс, сум, хорооны хамтарсан багт шилжүүлсэн хэргийн шийдвэрлэлт 2016 онд  43 хувь 2017 онд 53.6 хувь, 2018 онд 73.1 хувь, 2019 онд 78.3 хувь, 2020 оны хагас жилд 81 хувьтай байгаа нь чамлахаар үзүүлэлт биш юм.  

Мөн манай агентлаг 2018 оноос Монгол гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон талын судалгаа, шинжилгээ хийж, Гэр бүлийн хөгжлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Мөн бид “Оролцсон хүүхэд хөгжинө, хөгжсөн хүүхэд хамгаалагдана” гэсэн концепцыг баримталж, бага насны хүүхдийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт бол ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт гэж хардаг бөгөөд үүнд нийгмийн сэтгэл зүйг эерэгжүүлж, соён гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагынхан та бүхний үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа маш чухал юм.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид болон олон нийт, төрийн бус байгууллагууд, иргэдэд хандан хэлэхэд та бүхэн “Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал”-ын асуудалд онцгой анхаарал болгоомжтой хандаж, хохирогчдын ялангуяа ХОХИРОГЧ ХҮҮХДИЙН тухай мэдээ, мэдээлэл, нийтлэлдээ холбогдох хуулийн хүрээнд хариуцлагатай хандахыг Уриалж байна” гэсэн юм.

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан: “Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсад хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг ихсэж байна. Энэ гэмт хэрэг нь ахуйн хүрээнд хамаарал бүхий хүмүүс хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа энэ зүйлийг бууруулах, гэр бүлийн соёл хандлага, төлөвшил эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр энэхүү нөлөөллийн аяныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, JCI Mongolia байгууллагуудтай хамтран  зохион байгуулж байгаа юм”  гэв.

Түүнчлэн энэ үеэр ЦЕГ-ынхан сүүлийн гурван жилийн байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн улмаас 5043 хүүхэд өртөж хохирсон тоон судалгаа гарсан байна. Үүнээс нийт гэмт хэргийн 70 хувь нь Улаанбаатар хотод, 29,9 хувь орон нутагт гарсан. Бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүдийнхээ эрх, аюулгүй байдлыг хамгаалах, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг дэмжин, хамтран ажиллах, хүргэж буй мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлэхийг та бүхэнд уриалж байна гэлээ.

Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн арга хэмжээний нэг сарын турш үргэлжлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 3 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 23 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 36 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 50 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 53 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 2 цаг 59 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 1 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 3 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 4 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 6 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 24 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 26 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 32 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 41 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 20 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 11 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 12 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 22 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 25 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top