Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд коронавирусийн халдвартай тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлах батламж гардуулсан билээ.
Энэ дагуу ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх ахалсан Ажлын хэсгийг өнгөрсөн сар байгуулсан юм. Тэд 14 мянган хонийг Дорноговь аймгаас, үлдсэнийг нь Хэнтий, Сүхбаатар аймгуудаас нийлүүлэхээр тогтсон байна.
Ажлын хэсгийнхний мэдээлснээр, хонь худалдан авах ажиллагаа зохион байгуулж, 15 хоног бэлчээрт хариулаад, ирэх аравдугаар сарын 6-нд Замын-Үүд дэх хорио цээрийн бүсэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Дашрамд дурьдахад, Монгол улсын ерөнхийлөгчийн Хятад улсад хийсэн айлчлалын дараагаас хоёр улсын гүн бат харилцааг хэмжих энэхүү хандивыг дэмжиж аймаг, сумдын засаг дарга болон иргэдээс хонь хандивлахаа илэрхийлсээр байсан юм.