x

ДАШТ-д түрүүлсэн даамын эмэгтэй баг тамирчдыг хүлээн авч уулзав

Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос 2020 оны зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохиосон "Үндэстнүүдийн цом" багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглон түрүүлсэн Монголын даамын эмэгтэй баг тамирчдыг өнөөдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монголын даамын холбооны удирдлагууд болон тус тэмцээнд амжилттай оролцсон өсвөр үе, залуу даамчид оролцлоо. Тэд “Үндэстнүүдийн цом” тэмцээнд эхний шатанд 11 орны бүсгүйчүүдтэй тойргийн журмаар тоглож, Недерланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийг хожин, Латви, Израиль, БНХАУ-тай тэнцэн, ОХУ, Украинд дийлдэн хэсгээсээ дөрөвдүгээр байраар шалгарчээ. Хасагдах шатанд БНХАУ-ыг 6:2, 8:0-ээр, ОХУ-ыг 4:4, 7:1-ээр буулган авч, шигшээ тоглолтод шалгаран үлдсэн юм.

Улмаар аваргын төлөө Беларусийн багтай тоглож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 9:7-оор хожин, анхны тэмцээний аваргаар тодорсон билээ.

Монголын багийн бүрэлдэхүүн:

1. Баярын МИШЭЭЛ – Олон улсын их мастер, FMJD чансаа 2070
2. Энхболдын ХҮСЛЭН - Дэлхийн даамын холбооны мастер, 2070
3. Ганбаагийн ХЭРЛЭНМӨРӨН - Дэлхийн даамын холбооны мастер, 2041
4. Мөнхбаатарын НЯМЖАРГАЛ – Олон улсын их мастер, 2023
5. Баатархүүгийн МӨНХЖИН - Дэлхийн даамын холбооны мастер, 2020
6. Норовсүрэнгийн ЛХАГВАДОЛГОР - Дэлхийн даамын холбооны дэд мастер, 2005
7. Батдэлгэрийн НАНДИНЦЭЦЭГ - Дэлхийн даамын холбооны мастер, 2001
8. Баатархүүгийн АНУЖИН - Спортын мастер, 1989

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 11 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 31 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 44 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 58 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 1 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 7 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 9 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 11 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 12 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 13 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 32 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 34 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 40 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 49 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 28 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 19 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 20 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 29 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 32 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top