x

Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэнэ

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон хотын удирдлагууд өнөөдөр Налайх дүүргийн “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-т ажиллалаа.

Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагаа, паркд хийгдсэн бүтээн байгуулалтууд, цаашид хийгдэхээр төлөвлөгдсөн ажил болон нэн тулгамдаад буй хөрөнгө оруулалтуудын талаар паркийн дарга С.Батжаргал танилцууллаа.

Тэрээр “Үйлдвэрлэл, технологийн парктай 2014-2020 онд гэрээ байгуулсан 43 аж ахуйн нэгж байна. 121 аж ахуйн нэгж хамтарч ажиллах хүсэлтээ өгсөн. Одоогийн байдлаар ашиглалтад бүрэн орсон хоёр үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж, 140 хүнийг ажлын байраар хангаж байна. 2014-2016 онд 120 га талбайд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажлууд хийгдсэн. 2016-2020 онд энэ га талбайд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд явж байна. Цаашлаад 2020-2024 онуудад 130 га талбайд тус паркийн өргөтгөл байгуулах ажлууд үе шаттайгаар хийгдэнэ” гэв.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Парк бүрэн ашиглалтад орсноор улсын хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл 1.78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэнэ. Үүнийг дагаад ажлын байр бий болно. Ингэснээр барилгын өртөг буурч, хотын төвлөрөл саарахад нөлөө үзүүлэх олон талын өндөр ач холбогдолтой” гээд Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, өргөтгөлийн ажил амжилттай урагшлахад салбарын яамны дэмжлэг хэрэгтэй байгаа гэдгийг Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт уламжлаад, энэ чиглэлд хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.

Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын зүгээс паркийн өргөтгөлийн 130га газрын ерөнхий төлөвлөлт хийлгэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын асуудал болон цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Дараа нь холбогдох албаны хүмүүс Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад үйл ажиллагаа явуулж байгаа хаягдал хөнгөн цагаан боловсруулах үйлдвэр болох “Пийс Стийл Групп” ХХК-д ажиллалаа. Уг үйлдвэр нь хөнгөн цагаан хайлуулах цех, цахилгаан даралтын зуухны цех, ажилчдын хоолны газар, түүхий эдийн талбай, захиргааны оффис, дотуур байр, лаборатори зэрэг барилга байгууламжаас бүрдэх аж. Үйлдвэрлэлийн жилийн дундаж хэмжээ нь 4800 тонн юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 12 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 33 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 45 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 59 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 2 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 8 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 10 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 12 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 14 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 15 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 33 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 35 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 42 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 50 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 30 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 20 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 21 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 31 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 34 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top