x

Нүүрс тээврийн жолооч нар маргааш ажил хаялтаа эхлүүлнэ

Тээвэрчдийн гэргий нарын холбоо болон "Баян зам" тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн зөвлөлөөс Цагаан хад-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрт явж буй жолооч нарын амь нас эрсдэж буй талаар мэдээлэл хийлээ.

Тэд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг яаралтай томилох, хоёр жил гаруй гацаад буй нүүрс тээврийн жолооч нарын автомашины зогсоол, амрах байрыг ашиглалтад оруулахыг шаардсан байна.

"Сарын дотор гурван тээвэрчин амиа алдаж, гурван тээвэрчин хүндээр гэмтлээ"

Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй:

-2019 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Ерөнхий сайд Ц.Хүрэлсүхийн дахиж нэг ч жолооч хөлдөж, угаартаж, замын эвдрэлээс болж амиа алдахгүй гэсэн амлалт хаа байна гэж асуумаар байна. Сүүлийн 30 хоногийн дотор л гэхэд гурван тээвэрчин цаг бусаар амиа алдаж, гурван тээвэрчин маш хүндээр гэмтлээ.

Хүн бүр нүүрсний экспорт Монгол Улсад эдийн засгийн ямар ач холбогдол өгч байгааг нь ярьдаг. Тэгсэн хэдий ч түүнийг нь зөөвөрлөж байгаа хүмүүсийн ажлын байрны нөхцөлд анхаардаггүй.

Уурхайчид, тээвэрчид нүүрсний экспортоор Монгол Улсад нэг өдөрт 8 сая ам.долларын орлого оруулдаг. Энэ дүнгийн ядаж 0.001 хувийг тэдний ажиллах орчинд зориулж өгөхийг төр засгаас хүсч байна.

120 тонн ачаатай тээврийн хэрэгсэл эргэх хөдөлгөөн хийх тийм ч амар биш. Тавантолгой-Гашуунсухайтын зам дээр тойроод гарах боломжгүй том нүх үүсээд 3-4 жил болж байхад одоог хүртэл бөглөөгүй.

Замын хэсэгхэн эвдрэлээс болж өдөр болгон шахуу нүүрс тээврийн машин унаж байхад холбогдох албаныхан яагаад тэр хэсгийг  засварлаж, нүхийг нь бөглөчхөж болохгүй байна вэ? Тэр нүхийг өдөрт 1,000-1,400 тээврийн хэрэгсэл дайрч өнгөрдөг. Ар гэрээ тэжээх гэж зүтгэх яваа маш олон залуус замын эвдрэлийг аз нь таарвал эвийг нь олоод дайраад гардаг, аз таарахгүй бол амиа алдаж байна. 

Монгол Улсын төсөвт өдөрт 8 сая ам.доллар оруулж байгаа 14 мянган хүний суурьшилтай тээвэрчдийн ажилладаг газар бол Монгол Улсад байгаа цорын ганц тог цахилгаангүй бүс байсаар байна.

Тавантолгой-Гашуунсухайтын замд олон осол гарсаар байхад дүгнэлт гаргаж, засвар арчлалтыг нь хийх ёстой зам хариуцсан компани болон хяналт тавих ёстой мэргэжлийн хяналтын байгууллага хариуцлага хүлээж, ажлаа хийхгүй байна.

Тээвэрчид аргаа бараад наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 10 хоногийн суулт зарласан. Эцэст нь наймдугаар сарын 28-ны өдөр холбогдох албаны хүмүүс очиж, асуудлыг шийднэ гээд амлалт өгөөд явсан. Бүрэн эрхт төлөөлөгч томилж бидний асуудлын шийдвэрлэж өгнө гэх амлалтаа биелүүлж амжаагүй байхад дахин хоёр машин унаад нэг жолооч амиа алдаж, нэг нь ухаангүй байна.

"Нүүрс тээврийн жолооч нарын автомашины зогсоол, амрах байрыг ашиглалтад оруулахыг шаардаж байна"

Баянзам тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Баярхүү: 

-Тавантолгой-Гашуунсухайтын 14 мянган жолоочийн амь насыг хамгаалж чадахгүй бол бүгд ажлаа өгөөрэй гэж Ерөнхий сайд жилийн өмнө хэлсэн. Гэтэл жилийн өмнөхөөс байдал өөрчлөгдөөгүй, хариуцлага хүлээсэн хүн нэг ч алга байна.

Бид наймдугаар сарын 28-ны өдөр Тавантолгойн уурхайд тээвэрчдийн төлөөлөл болон уурхай хамтран байгуулсан тээврийн жишиг тарифыг нэмэгдүүлэх санамж бичгийн биелэлт хангалтгүй байгаа тул Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг яаралтай томилж, тээвэрчид, тээврийн компаниудтай уулзалт зохион байгуулах, баригдаж эхэлсэн ч хоёр жил гацсан зогсоол, амрах байрыг ашиглалтад яаралтай оруулж, ирэх өвөл жолооч нарын хаана толгой хорогдох газрыг тодорхой болгохыг шаардаж байна. 

Мөн уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос сан үүсгэж тээвэрчдэд тусалдаг болохоор жилийн өмнө ярьсан. Тэрийгээ хэрэгжүүлмээр байна. Бид Лхагва гарагаас эхлэн албан тушаалтнуудаас хариуцлага нэхэж, ажил хаялт зарлана.

"Жолооч амиа алдахад тухайн жолоочийн буруутай үйлдэл болоод үлддэг жишиг тогтчихоод байна"

Тээвэрчдийн гэргий нарын холбооны УЗГ Д.Жавзансүрэн:

-Сүүлийн ганцхан сарын дотор нүүрс тээврийн гурван жолооч амиа алдлаа. Жолооч амиа алдахад тухайн жолоочийн буруутай үйлдэл болоод үлддэг жишиг тогтчихоод байна. 

Энэ бол зөвхөн тэр 14 мянган жолоочийн асуудал биш. Нэг жолоочийн ард гэхэд 3-4 хүн хүлээгээд, санаа зовоод сууж байна. Гэр бүл, үр хүүхдээ сэтгэлдээ тээгээд олон тонн нүүрс тээвэрлээд амьдралынхаа төлөө зүтгэж байгаа хүмүүс анхаарч, шаардлагыг маань биелүүлэхийг шаардаж байна.

Сайд, дарга нар нүүрсний экспорт гээд их дүнтэй мөнгөн дүн ярихаасаа өмнө нүүрс тээвэрлэлтийг хийж байгаа жолооч нарыг ардаа хань ижил, үр хүүхэдтэй амьдралаа явах гэж зүтгэж яваа амьд хүн гэж нэг бодож үзэж, ажиллах орчинд нь санаа тавиасай гэж хүсч байна. Машин дотроо жижигхэн кабинд тээвэрлэлт хийж тэндээ амьдарна гэдэг бол хэцүү. Нүүрс тээвэрчид эрүүл аюулгүйн наад захын орчинг бүрдүүлж чадахааргүй нөхцөлд ажилладаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 11 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 32 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 44 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 58 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 1 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 7 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 9 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 11 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 13 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 14 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 32 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 34 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 41 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 49 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 29 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 19 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 20 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 30 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 33 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top