x

“Эхиймаа эх хүний зориг тэвчээр бөхийх ёсгүй гэдгийг харуулна”

“Эхиймаа” уран сайхны кино энэ сарын 11-нд бүх кино театрт нээлтээ хийж үзэгчдэд хүрнэ. Тус киноны гол дүр, “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэгтэй ярилцлаа. 

-Эмэгтэй хүний хамгийн хүчирхэг, өөртөө итгэлтэй байдаг үе нь хэзээ гэж та боддог вэ?

-Хүчирхэг гэх юм бол эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байхдаа илүү хүчирхэг байдаг. Миний хувьд би тайзан дээр байхдаа илүү хүчирхэг, аз жаргалтай байдаг. Мэдээж өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр тайзан дээр хүссэн дүрдээ хувиран гэдэг хамгийн том амжилт. Жүжигчин мэргэжлийн нэг сайхан зүйл нь өдөр бүр өөр өөр дүрд хувиран, түүгээрээ дамжуулан үзэгчдэд өөрийгөө үргэлж шинээр нээн харуулахад оршдог. Тэгэхээр тухайн мөчид оногдсон дүрээ маш сайн бүтээж, эргээд үзэгчдээс магтаал, шүүмжлэл, хайр, зэмлэлийг харамгүй хүртэх нь сайхан. Эцсийн мөчид алга ташилтан дор хөшиг хаагдах мөч үгээр илэрхийлэхийн  аргагүй  аз жаргал.

-“Бурханы авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлэгт яагаад оролцох болсон бэ?

-“Бурханы авралаар чи ирлээ” шоу маань анх Австралид хийгдэж байсан шоу нэвтрүүлэг байгаа. Тэгээд Монголд албан ёсны эрхтэйгээр анх удаа хийгдэж байгаа. Тус шоуны продюсер анх надтай холбогдоод, тэгээд би очиж уулзаад надад их таалагдсан учир, зөвшөөрч ажиллахаар шийдсэн. Шоуны тухайд мэдээж гол дүрийн жүжигчин байхгүй болохоор бэлдэх боломжгүй. Оролцож байгаа оролцогч маань яаж тоглохыг бид нар мэдэхгүй. Тийм болохоор оролцогчид ч тэр, шоуны жүжигчид ч тэр тухайн үеийн өөрсдийн анхны мэдрэмжээрээ л шууд тоглодог. Тэр утгаараа хэн хэнээс нь асар их чадвар шаардсан. Мөн энэ шоунд маань олон хүн хүчин чармайлт гаргаж ажилласан.

-Та “Эхиймаа” уран сайхны кинонд шоронд хоригдож байгаа эмэгтэйн дүрийг бүтээсэн. Энэ дүрийн онцлогын талаар?

-Би “Эхиймаа” УСК-д тоглосондоо маш их баяртай байгаа. Энэ кинонд тоглох саналыг анх Алдармаа надад санал болгосон. Жүжигчин Алдармаагийн хувьд өөрөө энэ киноны гол дүр, мөн продюсерээр ажилласан. “Монгол фильм”-тэй хамтарч хийсэн сайхан уран бүтээл болсон. Энэхүү кинонд би шоронд хоригдож байгаа нэгэн бүсгүйн дүрд тоглосон. Гаднаа хэдий хатуу ширүүн харагдаж байгаа ч дотроо ямар хүн юм бэ? гэдгийг та бүхэн минь ирж үзээрэй гэж хэлмээр байна.

Нөгөө, хал нь гаднаа хайр нь дотроо гэдэг шиг хүний амьдралд алдаж онох зүйл бишгүй тохиолдоно. Эрх чөлөөгөө хасуулсан хүмүүс ямар амьдрал туулж, юуг үзэж өнгөрүүлэн, сэтгэл дотроо ямар их шаналал зовлонг мэдэрч суудгийг бид мэдэхгүй. Хамгийн гол нь алдаанаас суралцан, ирээдүйгээ гэрэлтэйгээр харж чадах нь чухал байх. Хэдий хорих газар, шорон ч гэлээ тэнд эмэгтэй хүн, эх хүмүүс байгаа.

Тэгэхээр тэнд өрнөж байгаа жирийн юм шиг хэрнээ жирийн бус амьдралыг энэ кинон дээр харуулахыг зорьсон. Үзэгчид маань киногоо үзээд сэтгэгдлээ хэлэх байх гэж бодож байна. Энэ кино эмэгтэй хүний нандин, эмзэг сэтгэл, амьдралын хатуу хөтүүг хэрхэн даван туулж байгаа тухай өвөрмөц мэдрэмжийг танд төрүүлж чадах байх.

-Энэ киног бодит амьдралаас сэдэвлэсэн гэсэн?

-Манай найруулагчтай жүжигчин Ц.Алдармаа уулзаад түүний амьдарлаас энэ киног сэдэвлэн хийсэн. Бид Ц.Алдармаагийн амьдралыг мэдэхгүй. Тиймээс энэ кинондоо түүний дотоод сэтгэлийг харуулахыг зорьсон. Тэр дундаа эмэгтэй хүний, эх хүний дотоод сэтгэлийг харуулахыг зорьж ажилласан.

-Ер нь хүчирхийлэлд өртдөг, эрх нь зөрчигддөг эмэгтэйчүүдийн тухай олон таагүй мэдээ сонсогддог. Энэ асуудалд та ямар байр суурнаас ханддаг вэ?

-Энэ талаар сонсоод их эмзэглэж харамсдаг. Ер нь бол энэ хүчирхийлэл, өнчрөлт, салалт гэдэг зүйлс хэрээс хэтэрч байна. Үүнд гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь архидалт, араар тавилт, бие биедээ үл итгэх байдлаас үүдэлтэй. Хамгийн гол нь сэтгэлзүйн хүчирхийлэл гэдэг чинь биеийн хүчирхийлэлээс ч илүү байх болж. Харамсалтай нь ийм орчинд энэ нийгэмд өссөн хүүхэд эргээд өөрөө хүчирхийлэгч болж өсөх магадлалтай. Энэ хүчирхийлэл салалтыг хэвийн зүйл мэтээр нийгэм хүлээж аваад байвал яг тойрог мэт зүйл бий болно гэсэн үг.  Мэдээж нийгмийн харилцааны хөгжил гэр бүлээс эхэлдэг.

Тэгэхээр үр хүүхдийг багаас нь зөв хүмүүжүүлж аль болох архидан согтууралт болон бүх муу муухай зүйлийг мэдрүүлэхгүй байж анхнаас нь хүүхдийнхээ суурь хүмүүжлийг зөв тавих хэрэгтэй гэж боддог. Томчууд өөрсдөө муу муухайг үзүүлээд байх юм бол эргээд энэ зүйлс нь давтагдсаар л байх болно.

-Ярилцлагын төгсгөлд та уншигчдад хандан юу гэж хэлэх вэ?

-“Эхиймаа” киног маань үзэж сэтгэгдлээ хуваалцаарай. Тэгээд энэхүү ярилцлагыг уншиж байгаа бүх уншигчиддаа эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Мэдээж хамгийн чухал нь эрүүл чийрэг байх ёстой шүү. Эрүүл чийрэг байж гэмээнэ бид аз жаргалыг бүтэж чадна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 12 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 32 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 45 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 59 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 2 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 8 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 10 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 12 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 13 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 14 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 33 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 35 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 41 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 50 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 29 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 20 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 21 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 30 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 33 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top