Багануур дүүргийн 4 дүгээр хороонд шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус цэцэрлэгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа бөгөөд иж бүрэн тоглоомын талбайтай, ногоон байгууламжтай байхаар төлөвлөжээ.
100 ортой цэцэрлэг нь ирэх сард ашиглалтад орох аж.
Одоогийн байдлаар гадна засварыг хийх хөрөнгөтэй холбоотой асуудал байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс хэлсэн бөгөөд нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаныханд төсөв санхүүтэй холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгоод, цэцэрлэгийн барилгыг чанарын өндөр түвшинд аюулгүй байдлыг хангаж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад сануулжээ.