x

Нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалд хяналт тавин ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, орлогч дарга Х.Булгаа болон албаныхантай нийтийн тээврийн үйлчилгээ, цаг үеийн асуудлаар хуралдлаа.

Б.Отгонсүх “Нийслэлд 600-650 мянган иргэн нийтийн тээврээр зорчиж байна. Нийтийн тээврээр зорчиж буй зорчигчдын аюулгүй байдал, үйлчилгээ, цэвэрлэгээг сайжруулан ажиллаж буй та бүхэнд баярлалаа. Гэхдээ бидэнд хийж сайжруулах ажлууд нэлээдгүй байна. Өнгөрсөн хугацаанд хоёр давхар автобусыг Монголд анх удаа оруулж ирлээ. Цахилгаан автобусыг Монголд анх удаа туршлаа. Парк шинэчлэлтийн хүрээнд 300 автобус, 200 хүүхдийн автобусаар шинэчлэлтүүд хийгдэх гээд явж байна. Харин энэ одоо байгаа автобуснуудаараа хэрхэн цэвэрхэн, аюул, осолгүй, иргэдэд үйлчлэхэд анхаарч, хяналтаа сулруулахгүй байх хэрэгтэй. 

Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан зорчигчийн урсгал нэмэгдсэн. Үүнийгээ дагаад их цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлээ улам сайн хийж, тогтмолжуулах ёстой. Өнөөдөр улсын байцаагч нартайгаа хуралдаж байгаагийн нэг гол зорилго бол та бүхэн энэ цэвэрлэгээ, ариутгал дээр тогтмол явцын хяналтаа сайжруулж, хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Би өдөр бүр явцын мэдээллийг авч, автобусуудаар өдөртөө, өглөө, оройдоо зорчиж шалгаж байх болно.

Та бүхнийг 600 гаруй мянган хүнд үйлчилж, нийтийн тээвэрт өдөр шөнөгүй хяналт тавьж ажиллаж байгаад иргэдийн зүгээс талархахаас илүү шүүмжлэх, сэтгэл дундуур байх үеүүд их гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Иргэд, зорчигчдын хувьд ядаж цэвэрхэн, аюулгүй нийтийн тээврээр зорччих юмсан гэдэг. Энэ бол тийм хэцүү шаардлага биш шүү дээ. Сэтгэл байвал хийж болдог гэдгийг бид өнгөрсөн хугацаанд харлаа. Түүнчлэн бид Ковид-19 гарсан гээд цэвэрлэгээ, үйлчилгээндээ анхаарсан асуудал биш. Өмнө ч гэсэн үндсэн цэвэрлэгээнд анхаарч, сарын аян зохион байгуулж ажиллаж ирсэн. Ковид-19 халдвар дэлхий дахинд дэгдэлт ихэсч байгаа учраас ард иргэдэд нийтийн тээврээр зорчихдоо заавал маск зүүж зорчино гэдгийг сануулах, сэрэмжлүүлэх ажлуудыг сайн хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, 20 гаруй аж ахуйн нэгж дээр нэг нэг байцаагч ажиллаж байгаа гэж ойлгож байна. Үндсэн цэвэрлэгээнд маш сайн анхаарах. Сүүлийн үед үндсэн цэвэрлэгээ муудсан. Үнэхээр ажлаа сайн хийж байгаад нь хууль, журмынхаа дагуу урамшууллыг нь олгодог болъё. Чадахгүй байгаад нь хариуцлага тооцьё. Энэ бол энгийн зарчим учраас та бүхэн онцгой анхаараарай” гэлээ. 

НТҮГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндорж нийтийн тээврийн автобуснуудын өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгалд хяналт тавьж буй шалгалтын талаар мэдээлэл өгөв. 

Тэрээр “Хяналт шалгалтын хэлтэс 20 байцаагчтай ажиллаж байна. Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд өглөөнөөс орой хүртэл хяналт тавин ажиллаж байна. Үүний нэг нь цэвэрлэгээ, ариутгалын ажил. Өдөр болгон цэвэрлэгээний дүн мэдээг нэгтгэн гаргаж байгаа.  Цэвэрлэгээний явцад гарч буй зөрчлүүдийг үндсэн 6 чиглэлд авч үзэж байгаа. Ажлын хувцас, амны хаалт, тээврийн хэрэгслийн гадна, доторх цэвэрлэгээ, чиглэлийн хаяг, хог ариутгал болон гар ариутгагч байгаа эсэх зэрэг хяналт тавьж байгаа. Өнгөрсөн тавдугаар сарын 5-аас өнөөдрийн хүртэлх хугацаанд ажлын  өдрүүдэд 23  аж ахуйн нэгжид 34 удаагийн шалгалт хийгдсэн. Нийт 950 гаруй тээврийн  хэрэгслийг шалгасан. Нийт 17 байцаагч өдөр тутамдаа гарч ажилласан. Нийт зөрчлүүдийн нийтийн тээврийн дийлэнхийг дотор цэвэрлэгээ болон хаягны зөрчил зэрэг гомдлууд эзэлж байна. Ковид-19 халдварын үед дотор цэвэрлэгээнд 2-3 байцаагч хяналт тавьж байна” гэлээ.

Байцаагч нарын зүгээс хяналтын тээврийн хэрэгслийн хүрэлцээ муу байгаа нь өглөө, орой нийтийн тээврийн эх авалт хийхэд хүндрэл учирч байгааг хэлсэн бөгөөд Нийслэлийн засаг даргын орлогч Б.Отгонсүхийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 19 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 39 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 52 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 6 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 9 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 15 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 17 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 19 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 20 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 21 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 40 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 42 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 48 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 57 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 36 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 27 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 28 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 37 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 40 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top