x

“Өв эрдэнэ”: Ядам сүмийн барилгыг засварлана

Нэг жилийн хугацаанд хэрэгжиж байгаа “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилт болоод цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хөтөлбөрийг санаачлагч MCS групп, Монголын урлагийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

MCS групп “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрөө музей болон хийдийг шинэчлэн сайжруулах зорилготойгоор 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

“Өв эрдэнэ” хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд Чойжин ламын сүм музейг Дэлхийн хөшөө дурсгалын сангийн “World Monuments Watch 2020” хөтөлбөрийн яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр бүртгүүлж, олон улсад сурталчлан таниулах ажлыг эхлүүлсний үр дүнд тус санхүүжилтийг авсан байна. 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Чойжин ламын сүм, Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалан хийд тэргүүтэй долоон төсөлд нийт 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Ингэхдээ Монголын урлагийн зөвлөл, БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газар, Соёлын өвийн үндэсний төв, дотоод гадаадын дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх экспертүүдтэй хамтран дараах ажлуудыг хэрэгжүүлээд байна.

  • Занабазарын музей ба Чойжин ламын сүм музейн Augmented reality AR дижитал үзмэр бүтээж өгч, ухаалаг нүдний шил ба Android, IOs таблетаар үзэх боломжтой болсон

  • Амарбаясгалан хийдийн барилгыг биологийн бохирдлоос цэвэрлэж , хамгаалах төслийг 2019 онд хэрэгжүүлсэн

  • “Дурсгалт уран барилгын оношилгоо ба сэргээн засварлалт” сургалтад Монголын 30 гаруй мэргэжилтнүүдийг хамруулсан

  • Богд хааны ордон музейн нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг хэрэгжүүлсэн

  • Чойжин ламын сүм музейн барилгын эвдрэл гэмтлийн судалгаа, сэргээн засварлалтын зөвлөмж, хадгалалт хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулсан 

  • Чойжин ламын сүм музейн гадна талбайн 2 га газрыг 1.1 тэрбум төгрөгөөр тохижуулсан

  • Чойжин ламын сүм музейн Ядам сүм ба дунд хаалганы барилгын сэргээн засварлалтын зураг төслийг боловсруулж, засварлахад бэлэн болгожээ.

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески Соёлын өвийг хамгаалах сан /AFCP/ болон Дэлхийн хөшөө дурсгалын сангаас санхүүжилт бүрдүүлж, Чойжин ламын сүм музей доторх Ядам сүмийн барилгыг сэргээн засварлахаар болсноо мэдэгдсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 17 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 38 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 51 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 5 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 7 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 13 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 16 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 18 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 19 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 20 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 38 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 40 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 47 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 55 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 35 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 25 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 26 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 36 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 39 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top