x

В.Үнэнбат: Улаанбуудайн хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангана 

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Улсын ургацын комиссийн нарийн бичгийн дарга В.Үнэнбаттай ярилцлаа.

-Урьдчилсан байдлаар гарсан ургацын баланс төлөвлөж байсан хэмжээнд хүрсэн үү?

-Энэ жил улсын хэмжээнд 394.6 мянган га-д үр тариа, 364 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны ургамал, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал нийт 536.6 мянган га-д ургац тарьсан. Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус бүр хураахаар төлөвлөсөн.

Ерөнхий тооцооллоос харахад улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой байна.

Ургац хураах талбайн 60-70 хувь нь таримлын хөгжлийн аарцан болцын дунд үед, 30 гаруй хувь нь сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхний үед байна. Долоо, наймдугаар сарын үргэлжилсэн борооны улмаас таримлын болц оройтох, талбай дахь хог ургамлын ургалт нэмэгдэх хандлагатай байгаа учир ургац хураахад хүндрэлтэй байж болзошгүй. Манай улс жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 306 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай байдаг. Урьдчилсан үзүүлэлтээс харахад, 2020-2021 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэх боломжтой байна.

-Техник болон ургац агуулах савны хүртээмж, хэрэгцээ хангалттай бий юү?

-Хөдөө аж ахуйг дэмжих санд 142 мянган тонныг хадгалах улаанбуудайн агуулах байна. Улсын хэмжээнд 500 гаруй мянган тонн буудай хадгалах агуулахтай. Харин зоорь, саванд ариутгал хийж, бэлтгэл хангаж байна. Ургац хураалтад 1020 ширхэг комбайн ажиллана.

Үүний 300 нь дэвшилтэд технологид суурилсан хоёроос зургаан жил ашиглаж буй хүчин чадалтай төмс хураах 70 комбайн, төмс ухагч 410, үр тариа цэвэрлэх, ялгах, ачих зориулалттай 678 техник, тоног төхөөрөмж бэлэн байна. Техникийн хүчин чадлаар ургац хураалтын ажлыг 20-25 хоногт багтаан зохион байгуулах боломжтой тооцоо гарсан. ОХУ-аас үр тариа хураах 30 комбайн, Беларусь Улсаас төмс хураах зориулалттай 50 трактор, 30 төмс ухагч, гурван төмсний комбайныг ойрын хугацаанд нийлүүлэхээр ажиллаж байна.

-Гурилын үйлдвэр үр тариаг хэрхэн авах вэ. Энэ жил их хэмжээгээр авах боломжтой юу?

-Гурилын үйлдвэрлэлд 318 мянган тонн улаанбуудай нийлүүлэхээр байна. Хөдөө аж ахуйг дэмжих санд улаанбуудайн үнэ хараахан гараагүй байна. Харин гурилын үйлдвэрүүд зах зээлийн үнээр худалдан авна.

-Тариалан эрхлэгчдийг дэмжсэн ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран есөн дүүргийн 45 байршилд борлуулалтын цэг нээсэн.

Шинэ ургацын төмс хүнсний ногооны худалдааг эхлүүлж, борлуулагчдын гар дээрээс хүнсний ногоо авах, хүртээмжийг нэмсэн. Төмөр замын Улаанбаатар өртөөний баруун талд байрлах 1000 машины зогсоолыг арваннэгдүгээр сар хүртэл орон нутгийн ногоочдод бөөний борлуулалт хийх зориулалтаар ашиглах асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Есдүгээр сард цас унаж, эрт хүйтэрнэ гэсэн мэдээлэл байсан. Энэ жилийн ургац хураалтыг хэдий хугацаанд эхлүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Цаг агаарын урьдчилсан мэдээгээр наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр тариалангийн бүс нутгаар үргэлжилсэн аадар бороо орж, цочир хүйтрэх төлөвтэй байна. Түүнээс өмнө ажиллах хүч, техник бэлдэж тариа, ногоо хураах шаардлагатай.

Ургац хураалтыг аравдугаар сарын эхний долоо хоногт дууссан байхаар ажиллана. Учир нь, ургацыг хүйтнээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах, ургац хураалтыг технологийн оролцоо, ажлын уялдаа холбоотой хангаж ажиллахад анхаарч байна.

-Өнгөрсөн хавар хүнсний ногоо хомсдож, үнэ нэмэгдсэн. Дотооддоо 100 хувь хангаж байгаа гэдэг боловч урд хөршөөс оруулж ирдэг. Энэ талаар мэдээлэл өгвөл?

-Нэгдүгээрт, зоорь, сав хүрэлцдэггүй зэрэг асуудал тулгардаг. Хоёрдугаарт, энэ жилээс ногоочдыг иргэдэд шууд борлуулах арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ жил тариа, хүнсний ногооны нөөцийг хангалттай хэмжээнд авна.

-Ургац хураах ажилд оюутан, сурагч, цэргүүдийг дайчилдаг. Энэ жил дайчилж байгаа юу?

-БШУЯ, БХЯ, их сургуулиуд руу ажиллах хүчний бичиг явуулсан. Энэ дагуу ажиллах хүчин, оюутнуудыг дайчилж ажиллана. Тариаланчид аймгийн Хөдөө аж ахуйн газраар дамжуулан сургуулиудтай холбогдон оюутан авах боломжтой.

-Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас зам засварын ажил тариалан эрхлэхэд хүндрэлтэй байна гэдгийг хэлж байна билээ. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Сэлэнгэ, Булган, Төв аймагт зам засварын ажил явагдаж байна. Өмнөх жилүүдэд Засгийн газар нөөц хэмнэхээр шийдвэрлэж байсан. Энэ жил Ургацын комисс УОК-т уг асуудлыг танилцуулсан. УОК шийдвэр гаргаж, зам засварын ажлыг шийднэ.

-Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дэмжлэг ямар байна вэ?

-Энэ сангаас ургац хураалтад түлшний дэмжлэг авч байна. Харин тариаланч, ногоочдод 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор Хөгжлийн банк, арилжааны банкуудтай гэрээ байгуулж байна. Үүний дараа хүсэлт гаргаж, судалгаа хийлгэсэн аж ахуйн нэгжүүдэд ХААН, Голомт,Төрийн банкаар дамжуулан зээл олгох боломж бүрдэнэ.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 20 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 40 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 53 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 7 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 10 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 16 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 18 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 20 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 21 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 22 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 41 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 43 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 49 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 58 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 37 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 28 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 29 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 38 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 41 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top