x

“Шинэ бүтээн байгуулалт”-ын төлөө сэтгэл, зүтгэл нэгдэн урагшилна гэдэгт итгэл дүүрэн байна

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ. 

Барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа инженер техникийн болон мэргэжилтэй ажилчид, бүтээн байгуулагч та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 94 жилийн ой, Барилгачдын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

 Хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хот байгуулах тухай”  Улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулж, Улсын Их хурлын 2020 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 55 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Шинэ Зуунмод, Майдар хотуудыг шинээр төлөвлөн байгуулах шийдвэрийг гаргуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын салбарын хууль, эрх зүйн орчинг шинэчлэх, боловсронгуй болгох Хот суурингийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн нэмэлт, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 1988 оны 167 дугаар конвенцыг УИХ-ын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн чуулганаар тус тус батлууллаа.

 “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”, “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөр, “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг тус тус Засгийн газраар батлуулан хэрэгжүүлж байна.

“150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэх юм.

Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд бүтээн байгуулалтын чиглэлээр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдах “Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууц”, БНСУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам”-ны 7009 айлын түрээсийн орон сууцны төслүүд, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” гэх мэт олон чухал бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн хэрэгжүүлж байна.

Цаашид Барилга, хот байгуулалтын яамны зүгээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дагуул хотуудыг байгуулах, Улаанбаатар хотыг олон төвт хот болгон задлах, сумдын төвийг шинэчлэх, Барилга, барилгын үйлдвэрлэлийн чанар аюулгүй байдлыг сайжруулах талаар томоохон зорилтууд тавин ажиллаж байна.

Дээрх арга хэмжээнд оролцож буй Аж ахуйн нэгж, байгууллагуудын хийж гүйцэтгэж буй төсөл арга хэмжээний цаана барилгын салбарт ажиллаж буй та бүхний оюун ухаан, нөр их хүч, хөлс шингэсэн хөдөлмөр бий гэдгийг баярын энэ өдөр цохон тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Их бүтээн байгуулагч барилгачдын маань үйлс нь улам өөдөө байж “Шинэ бүтээн байгуулалт”-ын төлөө сэтгэл, зүтгэл нэгдэн урагшилна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлье.

Та бүхний улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бүтээн байгуулсан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 18 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 38 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 51 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 5 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 8 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 14 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 16 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 18 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 19 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 20 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 39 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 41 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 47 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 56 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 35 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 26 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 27 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 36 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 39 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top