Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц есдүгээр сарын 04-ний өдрийн 2:20 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газарджээ.
Тус онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн юм. Үүнд:
-
Бага насны хүүхэдтэй гэр бүл 53,
-
Өндөр настан- асран хамгаалагчтай 35,
-
Жирэмсэн- асран хамгаалагчтай 35,
-
Эрүүл мэндийн шалтгаантай 27,
-
Хөгжлийн бэрхшээлтэй 9,
-
бусад шалтгаантай 107 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Майон, Холидэй, Тэмүүжин зочид буудал, Синдүра мэд эмнэлэг, Ахмадын амралт, Энхсаран сувилалд тусгаарласан байна.



