x

"Бахархал тэмдгээр шагнуулсан донор нэг сарын турш автобусанд үнэгүй зорчдог"

Өнөөдөр "Цусаа бэлэглэх өдөр" тохиож байгаа бөгөөд энэ өдрийг тохиолдуулан "Мөнгөн донор" болон "Хүрэл донор" тус бүр нэг хүн энгэрийн тэмдгээ гардан авчээ.

Цус, сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/-өөс 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг "Цусаа бэлэглэх өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Цус болон цусан бүтээгдэхүүнээ 100-гаас олон удаа өгсөн тохиолдолд "Мөнгөн донор" бол 70-аас олон удаа өгсөн хүнийг "Хүрэл донор" хэмээн өргөмжилж энгэрийн тэмдэг, гарын бэлгээр шагнадаг юм байна.

ЦССҮТ-ийн санаачилгаар 4 жилийн өмнөөс "Бахархал 10”, “Бахархал 20” болон 30, 40, 50 тэмдгээр тогтмол цусаа бэлэглэдэг доноруудыг урамшуулдаг. Өнөөдөр 5 хүн "Бахархал" тэмдгээр энгэрээ мялаажээ. Мөн энэ жилээс хоёр болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад "Цусны донор" гэдгийг илтгэх, цусны бүлгийг нь бичсэн тэмдэг гардуулж байгаа аж.

ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр "Бид "Улаанбаатар смарт карт" ХХК-тай хамтран ажиллаад 6 дахь жил болж байна. Цусны донорууд автобусанд суухдаа тусгай картаа уншуулахад "цусны донор" гэж дуугарах нь тухайн донор хүнд бахархалтай байдаг төдийгүй давхар цусаа бэлэглэх үйл ажиллагааг дэмжин, сурталчилж байгаа хэрэг.

Зарим хүмүүс сар бүрийн 3-нд л цусаа өгдөг гэсэн буруу ойлголттой байдаг. Харин энэ өдөр цусаа бэлэглэх үйлсийг нийгэмд таниулах зорилготой юм" гэлээ.

Бахархал тэмдгээр шагнуулсан доноруудыг нэг сарын турш автобусанд үнэгүй зорчих эрхтэй смарт картаар урамшуулсан бөгөөд тус компани, ЦССҮТ-тэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Мөн 35-аас олон удаа цусаа өгсөн нийслэлийн "Хүндэт донор"-уудыг автобусаар хөнгөлөлттэй үнээр зорчих эрхтэй юм байна.

Энэ өдөр "Мөнгөн донор" өргөмжлөл хүртсэн А.Чинзориг: "Хүний амь нас аварч, донор болохыг хүсээд 2010 оноос хойш цусаа өгсөөр 100 дахь удаа болж ийм хүндтэй тэмдэг гардлаа. Улмаар “Алтан донор” болно” гэлээ.

Дашрамд дурьдахад, Монгол Улсад өнөөдрийн байдлаар "Алтан донор" - 7, "Мөнгөн донор" - 39, "Хүрэл донор" – 113, "Бахархал" тэмдэгтэй 200 гаруй донор байдаг байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 17 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 38 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 50 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 4 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 7 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 13 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 15 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 17 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 19 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 20 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 38 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 40 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 47 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 55 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 35 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 25 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 26 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 36 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 39 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top