x

ААН-ийг хийгээр халаах төсөл хэрэгжинэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа.

Хуралдааны эхэнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мэндсайхан төслийг танилцууллаа.

Тэрээр “Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж, алслагдсан сургууль, цэцэрлэгийн халаалтыг хийн халаагуураар шийдэх юм. Өнгөрсөн жил СХД-ийн 129-р сургууль, 214-р цэцэрлэгт хийн халаагуур нэвтрүүлсэн. 

Эдгээр сургууль, цэцэрлэг дулааны урсгал зардалд жилд 98.2 сая төгрөг зарцуулдаг байсан бол хийн халаалт нэвтрүүлснээр 93.8 сая төгрөг бол буурсан байна. Уг төслийг хэрэгжүүлснээр дулааны урсгал зардал 50 хүртэлх хувиар боломжтой” хэмээлээ.

Уг төслийг хэрэгжүүлэхдээ төр хувийн хэвшлийн хамтарсан компани байгуулж, цаашид үйл ажиллагааг хариуцан ажиллах юм. Төслийн хүрээнд нийт 60-80 барилгын дулааны асуудлыг хийн халаагуураар шийдэх бөгөөд энэ онд 21 барилгад хийн халаалт нэвтрүүлэх аж. Үүнд сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд багтаж байна.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын халаалтын зуух, 10 хувийг тээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны станцууд, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо эзэлж байсан юм. Тэгвэл 2019 оны тавдугаар сарын 15-аас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхгүй болсноор 2019-2020 оны өвөл агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. 

Энэ жил нам даралтын зуухуудыг халж, дэвшилтэт техник, технолги ашиглан агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар буулгана. Уг ажлыг хэрэгжүүлэхдээ төр хувийн хэвшлээ дэмжинэ. Ингэснээр ажлын байр ч нэмэгдэх давуу талтай” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид уг асуудлаар санал солилцоод, тогтоолын төсөл батлагдлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 17 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 37 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 50 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 4 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 7 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 13 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 15 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 17 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 18 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 19 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 38 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 40 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 46 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 55 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 34 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 25 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 26 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 35 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 38 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top