x

FIFA-аас Монголын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгт зориулж хагас сая ам.доллар олгожээ

Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ОУХБХ/ Монголын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг дэмжих зорилгоор хагас ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөгийг олгожээ. Энэ талаар Монголын хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал Монголын эмэгтэйчүүдийн лигийн сугалааны арга хэмжээний үеэр мэдээлжээ.

Х.Азжаргал "ОУХБХ-оос COVID-19 цар тахлын үед гишүүн холбоодын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг дэмжих зорилгоор халамжийн сангаас 500,000 ам.долларын мөнгөн тусламжийг олгосноор клубүүдийн үйл ажиллагааг дэмжих бүрэн боломжтой болж ирсэн сайхан мэдээг дуулгахад таатай байна" гэжээ.

Энэ жил Монголын эмэгтэйчүүдийн лигийн тэмцээнд нийт 11 баг оролцохоор мэдүүлгээ өгсний хоёр нь орон нутгийн буюу Өвөрхангай, Ховд аймгийн багууд байна.

ОУХБХ-оос ирүүлсэн мөнгөн тусламжийг эрэгтэй дээд лигийн клубүүдэд урамшуулал хэлбэрээр олгосон бол эмэгтэй дээд лигт оролцож байгаа 11 клуб тус бүрд 5 сая төгрөг, 2 ээлжийн тоглолтын хувцас, 5 ширхэг бөмбөг зэргийг хандиваар олгож байгаа аж.

"Мөн цаашид эмэгтэй багтай ажиллаж байгаа дасгалжуулагчидтай гэрээ байгуулан нэг жилийн хугацаанд сар бүр 500,000 төгрөг хүртэл цалин олгож, бүх насны охид эмэгтэйчүүдтэй ажиллаж байгаа гишүүн байгууллага, клубүүдийг дэмжин, грассрүүтс, сургалт семинар, воркшоп зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгааг дуулгая" гэж Х.Азжаргал ярьсан юм.

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны эмэгтэй хөлбөмбөгчдийн амжилтын түүхээс дурьдвал, МХБХ нь 2015 онд шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж, нэн тэргүүнд 9 насны шигшээ багийг байгуулж, тэднийг тогтмол бэлтгэл сургуулилтаар хангах ажлыг эхлүүлэхдээ эмэгтэй 14 хүртэлх, 19 хүртэлх болон насанд хүрэгчдийн шигшээ багууд багтсан юм. Энэ нь холбооны хөгжлийн бодлогын нэг чухал ажил байсан бөгөөд охид, эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад эмэгтэй шигшээ багийг бүрдүүлэн тив дэлхийн чанартай, уралдаан тэмцээнд оролцох үүд хаалга нээгдсэн гэж болно.

Улмаар Ази тивдээ тэргүүлэгч, дэлхийд хүчтэй өрсөлдөгч гэгддэг Японы Хөлбөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, энэ хүрээнд 14 хүртэлх насны шигшээ багийг бүрдүүлсэн. Япон улсын мэргэжилтэн, дасгалжуулагч Ики Ёожи тус багийг удирдаж тивийн чанартай хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцсон юм. Дасгалжуулагч Ики Ёожи Монголын эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд 3 жилийн турш өсвөрийн шигшээ багийг дасгалжуулахдаа амжилттай ажилласныг өндөр үнэлж МХБХ-ны “Гавьяаны одон”-гоор шагнаж байсан юм.

2018 онд Зүүн Азийн Аварга шалгаруулах тэмцээнийг МХБХ нутагтаа хүлээн авсан юм. Анх удаа эмэгтэй үндэсний шигшээ багийг байгуулан анхны олон улсын тэмцээнд бэлтгэсэн 3 жилийн үр шим гарсан амжилт үзүүлсэн түүхтэй.

Одоогоос 2 жилийн өмнө буюу 2018 оны Есдүгээр сарын 2-нд ахлах дасгалжуулагч Ики Ёожи болон Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын эмэгтэй шигшээ баг,  Гуамын шигшээ багийг 1:0-ээр хожиж анх удаагаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатыг давж гарсан түүхтэй билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 19 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 40 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 53 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 7 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 9 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 15 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 17 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 20 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 21 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 22 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 40 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 42 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 49 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 57 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 37 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 27 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 28 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 38 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 41 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top