x

Олимпийн аварга Э.Бадар-Ууганы гэр бүл үргүйдэлтэй гэр бүлд туслах сан байгууллаа

Олимпийн аварга Э.Бадар-Ууган, түүний гэргий Х.Азжаргал нарын үүсгэн байгуулсан “Өөжинмед” эмнэлгийн 5 жилийн ой тохиож, энэ баярын үеэр “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сан байгуулсанаа зарлалаа.

“Өөжинмед” эмнэлгийн захирал Х.Азжаргалын санаачилгаар энгэртээ тэврэх бяцхан үртэй болох мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахыг зорьсон энэ сангийн эхлэлийг манай  урлаг, соёл, бизнесийн салбарынхан хамтран тавилцаж, сангийн үйл ажиллагаанд хандив өргөжээ. Тус сангаас хамгийн түрүүнд “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвд эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдээс санхүүгийн хүндрэлийн улмаас эмчилгээгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон хосуудад туслах гэнэ.  

Сангийнхаа санаачилгыг дэмжиж “Өөжинмед” эмнэлгийн ажилчид нэг өдрийн цалингаа хандивласан бол “Сити палас”, Эко констракшн, Скайтел групп, Монгол HD телевиз, Глобал ацетлин, И-Март сүлжээ дэлгүүр, “Үнэт продакшн”, “Монгол базальт”, “Непко паблишн”, “Тайёо таун” зэрэг компаниуд энгэртээ үрээ тэврэх эрхэм үйлсийг дэмжин хандив өргөжээ. Мөн Олон улсын олимпийн хорооны шинэхэн гишүүн Б.Баттүшиг, түүний гэргий Н.Цэлмүүн, Монгол HD телевизийн эзэд болох Г.Бат-Эрдэнэ, Ч.Номин нарын гэр бүл, түүнчлэн урлаг соёлын алдартнууд, ойр дотны хүмүүс нь хандивын үйлсэд нэгджээ.

“Өөжинмед” эмнэлэг 5 жилийн ойгоо тохиолдуулан зохион байгуулсан тус хандивын арга хэмжээнд нийт 50 гаруй сая төгрөг цугларчээ.

Гадаадад өндөр үнэ өртгөөр хийдэг үргүйдлийн эмчилгээ, үр шилжүүлэн суулгах аргыг “Өөжинмед” эмнэлэг Монголд бодит утгаар нь нутагшуулж, өнгөрсөн хугацаанд олон шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Тухайлбал, унтуулга шаардлагагүйгээр өндгөн эс оруулах, уян гуурс ашиглан үр хөврөлийг шилжүүлэн суулгах, хөлдөөх гэсгээх ажилбарыг Монголд анх удаа хийж эхэлсэн бол үр хөврөлийн хромосомын өөрчлөлтийг илрүүлэх, хүйс тодорхойлох генетикийн шинжилгээ, өндгөн эсийн ээрүүлийн аппаратыг шалган, тарьж үр тогтоох SL-ICSI ажилбар, лазерийн тусламжтайгаар үр хөврөлийн гадна давхаргыг салгах буюу бүрэн автомат LAH-Laser assisted hatching ажилбар, үр хөврөлийг умайн салст давхарга хүлээн авах үеийг тодорхойлох шинжилгээ зэрэг үйлчилгээг Монголд цор ганцаар үзүүлж байна.

 

 

 

 

 

 

“Өөжинмед” эмнэлгийн IUI болон үр шилжүүлэн суулгах эмчилгээнийхээ үр дүнд өнгөрсөн таван жилийн хугацаанд 550 хүүхэд төржээ. Анх 2016 онд 58, 2017 онд 127, 2018 онд 142, 2019 онд 156, 2020 оны эхний хагаст 92 гэхчлэн аав, ээждээ аз жаргал хөтлөн ирсэн хүүхдүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

“АЗ ЖАРГАЛЫГ ЭНГЭРТЭЭ ТЭВЭРЬЕ” САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Тус сан нь үр хүүхэдтэй болох чин хүсэлтэй ч санхүүгийн хүндрэлийн улмаас эмчилгээгээ үргэлжлүүлж чадахгүй байгаа “Өөжинмед” эмнэлгийн үйлчлүүлэгчдэд өндөр өртөгтэй ажилбарууд болох Өндгөн эс соруулах, Үр хөврөл шилжүүлэн суулгах ажилбар болон эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг ERA шинжилгээ, Үр хөврөлийн генетикийн шинжилгээний зардлыг хандивын сангаас гарган санхүүжүүлэх юм.

Тодруулбал, дараах нөхцлийг хангасан үйлчлүүлэгчдийн цахимаар болон эмнэлгийн байранд ирж бөглөсөн цаасан хэлбэрийн хүсэлт дундаас сонгон шалгаруулж, сар бүрийн эхний өдөр Аз жаргалыг энгэртээ тэвэрье сан пэйж хуудсаар зарлан, эмчилгээг эхлүүлэх аж.
 

ХҮСЭЛТ ГАРГАХЫН ТУЛД:

  • Хосууд Монгол Улсын иргэн байх
  • Гэрлэлтээ хууль ёсны дагуу батлуулсан эсвэл аль аль нь гэрлэлт батлуулаагүй байх
  • “Өөжинмед” эмнэлэгт карт нээлгэсэн үйлчлүүлэгч байх
  • Өмнө нь хамгийн багадаа нэг удаа “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвд үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэсэн байх
  • ​​​​​​​Гэр бүлийн өрхийн орлого 1 сард 1 сая төгрөгөөс багагүй байх
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийн нэр, зураг гэх мэт хувийн мэдээллийг ил болгохыг зөвшөөрөх


Хэрэв танай гэр бүл дээрх шаардлагуудыг хангаж байвал дараах линкээр хүсэлт илгээгээрэй.

Хүсэлт илгээх https://ivf.typeform.com/to/GCNg9UiI

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.90.46)
    Төгсцогтын эхнэртэй ямар адилхан юм бэ, эгч дүү юу гүй юу
    2020 оны 09 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 19 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 40 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 53 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 6 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 9 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 15 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 17 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 20 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 21 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 22 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 40 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 42 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 49 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 4 цаг 57 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 37 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 27 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 28 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 38 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 41 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top