Өнөөдөр буюу Есдүгээр сарын 3-ны тусгай нислэг үйлдэх байсан МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-7302 дугаартай нислэг цаг агаарын шалтгааны улмаас хойшилжээ.
Зорчигчдыг орой 18:00 цагт бүртгэж, 22:00 цагт агаарын хөлөг хөөрөх болсныг албаныхан мэдэгдлээ.
2020 оны есдүгээр сард төлөвлөгдсөн тусгай үүргийн нислэгүүд:
-
9 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
-
9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
-
9 сарын 9-нд Токио-Улаанбаатар
-
9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
-
9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
-
9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
-
9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
-
9 сарын 21-нд Токио-Улаанбаатар
-
9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
-
9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
-
9 сарын 25-нд Седней-Улаанбаатар
-
9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.