x

О.Чинзориг: Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерыг тав дахин нэмэгдүүлнэ

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр нийслэлийн харьяа газруудын гаргасан түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг сонсож, холбогдох албаныханд үүрэг, чилэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд 530.975 бүртгэлтэй автомашин байдгаас 350 мянга нь өдөр тутам авто замын хөдөлгөөнд оролцдог байна.

Улаанбаатар хотын төв хэсгийн нутаг дэвсгэрт бизнес, худалдаа үйлчилгээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээ төвлөрдөгөөс үүдэн тээврийн хэрэгслийн түгжрэл үүсэх үндсэн шалтгаан болдог. Нийслэлийн авто замыг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөний дунд хугацааны хэрэгжилт 2025 он, урт хугацааных 2030 хүртэл байгаа юм.

Мастер төлөвлөгөөнд тусгаснаар 2025 онд авто замын сүлжээний нягтрал 38 хувиар, 2030 онд 71 хувиар нэмэгдэх аж.

Шинээр баригдах болон өргөтгөл шинэчлэл хийх авто зам, замын байгууламжийн эдийн засгийн үр ашгийн тооцоогоор зорчих хугацааны хэмнэлт жилд 106 тэрбум төгрөг, агаарын бохирдлын бууралт жилд 415 сая төгрөг, шатахууны хэмнэлт жилд 16 тэрбум гэх мэтчилэн тодорхой хэмнэлтүүдийг гаргах боломжтой гэдгийг Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтын газрын дарга Ч.Рэгзмаа хэлж байлаа. Энэхүү мастер төлөвлөгөөг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн инженер, зөвлөхүүдийн хамт гаргажээ.

Харин нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөрийн хэлж байгаагаар Улаанбаатар хотын авто замын сүлжээний нийт 1.135.678 км урттай. Хотынхоо төвд хөдөлгөөний эрчим ихтэй байдгаас үүдэн замын түгжрэл бий болдог. Автомашинжилтын түвшний зүй тогтлоор 1000 хүнд ногдох автомашины тоо 130-аас дээш бол тухайн хотын автомашинд хязгаар тавих, 200-250 хүрвэл нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд давуу эрх өгч, зөвхөн түүгээр үйлчлүүлэх асуудал тавигддаг. Нийслэлийн хэмжээнд автомашинжилтын түвшин 327 гарсан нь дараах хоёр арга хэмжээг хамтад нь авч хэрэгжүүлэх шаардлага гарч байна.

Нийслэлийн хэмжээнд автомашины дундаж хурд 30 км/цаг байхаар тооцвол 318.585 тээврийн хэрэгсэл байх шаардлагатай гэсэн судалгаа бий. Гэтэл энэ тоо манайд даруй хоёр дахин нэмэгдээд байгаа юм. Иймд түгжрэлийг бууруулах чиглэлээр нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлсэн, сургуулийн автобусыг үйлчилгээнд ажиллуулж, авто замын хөдөлгөөнд саад учруулах байршилд газар чөлөөлөлт хийх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна.

Мөн авто зогсоолын менежментийг сайжруулах, нийтийн тээвэрт богино эргэлтийг бий болгох, зах худалдааны төвийг цагалбарт оруулах, явган хүн зорчих замыг чөлөөтэй болгох гэх мэт олон ажлыг төлөвлөжээ.    

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Хөдөлгөөн зохион байгуулалт, төлөвлөлтийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж буй хяналтын камерыг тав дахин нэмэгдүүлэх юм. Холбогдох газраас тээврийн хэрэгслийн мэдээллийг авч, нэгдсэн удирдлагаар хангахаар ажиллаж байна” хэмээлээ.

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан харьяа газруудын мэдээллийг сонссоны дараагаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгөв. Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар хотын анхны төлөвлөлтийг хийснээс хойш хүн ам даруй 10 дахин нэмэгдэж, автомашины тоо бараг 600 мянгад хүрлээ. Эдийн засаг үүнийгээ дагаад өсөөгүй хэдий ч төр засаг, нийслэлийн удирдлагууд асуудлыг хойш тавилгүй ажиллаж байна. Цаашид хотоос гаргаж буй шийдвэрүүдийг ард иргэддээ мэдээлэл хүргэж, тэдний оролцоотойгоор хамтарч ажиллах нь чухал. Зам хаах, засварлах мэдээллийг иргэд тухай бүрд нь аваагүйгээс болж олон нийтийг бухимдуулах нөхцөл байдалд хүргэдэг. Тиймээс нийслэлийн бүх харьяа байгууллагууд авч хэрэгжүүлж буй ажлаа иргэд, олон нийтэд мэдээллэх хэрэгтэй.

Түүнчлэн Нийслэлийн авто замыг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг олон жил боловсруулсан. Одоо НИТХ-д танилцуулж, нийслэлийн төсөвт тодотгол хийх үеэр асуудлыг оруулж ирэх хэрэгтэй. Энэ төлөвлөгөө бол амьдрал хэвийн үргэлжилж явах төлөвлөлт учир үүнийг Засгийн газарт танилцуулж, дэмжлэг авна. Авто замын сүлжээний асуудлыг ярихаар замбараагүй газар олгочихсон тохиолдол гардаг. Өнгөрсөн хугацаанд гаргасан алдааг дахин гаргаж болохгүй” гэв.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч холбогдох албаныхан бүгд танилцуулсан мэдээллээ нэгтгээд Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж ирэх үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 25 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 45 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 58 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 12 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 15 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 21 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 23 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 25 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 26 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 27 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 46 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 48 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 54 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 3 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 42 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 33 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 34 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 44 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 47 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top