Өнөөдөр Баянгол дүүргийн II хороонд буюу Улаанбаатар төмөр замын хойно 15:30 цагийн үед “Вокзал-Ботаник” чиглэлийн 4 номерын троллейбус шатжээ.
Ослын талаар ОБЕГ-ын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад Х.Бурмаагаас тодруулахад “Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй, галыг бүрэн унтраасан. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор холбогдох албаныхан үзлэг шалгалт хийж байна. Мөн хуулийн хугацаа нь хамгийн багадаа 14 хоног байдаг” гэлээ.
Жолоочийн хэлж байгаагаар гэрлийн утаснаас масс гарч троллейбус шатсан байна. Гал гарах үед троллейбус дотор хүнгүй явж байсан ба галын хороор унтраах гээд дийлэхгүй гал унтраах ангийг дуудсан гэлээ.
Тухайн троллейбус 2021 онд актлагдах байсан аж.