x

Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад төрийн одон, медаль хүртээв

Чөлөөлөх дайны ялалтын түүхт 75 жилийн ой өнөөдөр тохиолж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ахмад дайчдыг төрийн одон, медалиар шагналаа.

Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргээс 94-103 насны 78 хүн өдгөө энх тунх амьдарч байна. 

Эдгээр дайчдын төлөөлөл болгож зарим ахмад дайчинд төрийн одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Офицеруудын ордонд боллоо. Шагналыг Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“…Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь биеэ үл хайрлан батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу хойч үеийнхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан дараах ахмад дайчдыг төрийн дээд одон медалиар шагнасугай” гэжээ.

Төрийн одон, медалиар өнөөдөр шагнуулсан ахмад дайчид:

Сүхбаатарын одонгоор:

Эрэнцэнгийн Лувсанбалданг

Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор:

Гончигийн Батмөнхийг

Цэргийн гавьяаны одонгоор:

Тогтохын Цэдэндамба, Цэрэнхандын Даш, Шаравын Аварзэд, Дугаржавын Жигмэд, Доржийн Дашхүү, Чойжилын Лувсандорж, Сангидоржийн Ванчигдоо нарыг

Алтан гадас одонгоор:

Паньдлхүндэвийн Дашцэдэн, Сүвээлийн Дуламсүрэн, Дайнд оролцогчдын Монголын хорооны нарийн бичгийн дарга Готовын Лүндэн нарыг

Цэргийн хүндэт медалиар:

Шагдарын Цэдэндамба, Тогоочийн Лувсан, Галсанрэнцэнгийн Цэрэнлхам нарыг тус тус шагнасан юм.

1945 оны Чөлөөлөх дайны морьт механикжуулсан бүлэгт 21 мянга 384 монгол цэрэг үүрэг гүйцэтгэж байв

Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсны дараа үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Тэрээр “Ахмад дайчид, генерал, офицерууд аа

Та бүхэнд Чөлөөлөх дайны 75 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье.

Дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөж, Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгах Алс Дорнодын зэвсэгт ажиллагаа буюу монголчуудын нэрлэдгээр 1945 оны Чөлөөлөх дайнд Бүгд Найрамдах Монгол Ард Улс оролцох шийдвэр гаргасан нь энхийг тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэлж баршгүй том гавьяа байгуулсан түүхэн шийдвэр байлаа.

Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт цэргийн “Өмнөд бүлэг” Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсангийн удирдлага дор оролцсон билээ. Манай морьт механикжуулсан бүлэг Долоннуур чиглэлд давшиж, 950 гаруй км гүнд, хоёр дахь чиглэл Замын-Үүдээс Чуулалт Хаалган чиглэлээр 500 гаруй км гүн давшиж байлдсан байдаг. Морьт механикжуулсан бүлэгт 21 мянга 384 монгол цэрэг үүрэг гүйцэтгэж байсан.

Чөлөөлөх дайны гол ололт нь 1945 оны наймдугаар сарын 14-нд Зөвлөлт Холбоот Улс, Дундад Иргэн Улсын хооронд найрамдлын гэрээ байгуулагдаж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай ноот бичиг солилцсон явдал юм.

Ингэснээр 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол орон даяар бүх нийтийн санал асуулга явагдаж, монголчууд нэгэн дуугаар тусгаар тогтнолоо бататгасан байдаг юм. Санал асуулгын дүнд үндэслэн Дундад Иргэн Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа 1946 оны нэгдүгээр сарын 6-нд бичгээр ирүүлсэн билээ.

Ийм аугаа түүхт дайны 75 жилийн ойг та бид бахдал омогшил дүүрэн тэмдэглэж байна. Энэ бол хэзээ ч мартаж, хайхрахгүй орхиж боломгүй түүхийн хуудас, бидний дайчин түүх билээ.

Өнөөдрийн эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн суурийг бэхжүүлсэн алдар гавьяат үйлсийг бүтээсэн ахмад дайчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагналаа. Та бүхэнд халуун баяр хүргэе!

Эрхэм ахмад дайчид, генерал, офицерууд аа,

Чөлөөлөх дайны 75 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн сүр жавхаа мандан бадраг” гэв.

Аугаа их Эх орны дайн, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны болон Алс Дорнодын 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ой 2020 оны есдүгээр сарын 02-03-ны өдрүүдэд тохиож байна. Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд “Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр боллоо.

Мөн есдүгээр сарын 01-09-ний өдрүүдэд “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэнг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд дэлгэж байна. Үзэсгэлэнд Чөлөөлөх дайнтай холбоотой архивын ховор баримтууд, эд өлгийн зүйлс, дайчдын хувцас хэрэглэл зэрэг үзмэрүүдийг тавьжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 24 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 44 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 57 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 11 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 14 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 20 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 22 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 24 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 25 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 26 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 45 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 47 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 53 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 2 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 41 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 32 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 33 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 43 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 45 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top