x

Монгол улс "Олон улсын нарны Эрчим хүчний холбоо”-нд элсэх хүсэлт гаргалаа

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд  бүрэн Эрхт элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд М.П.Сингх өндөр хариуцлагатай албанд томилогдсонд нь баяр хүргээд хоёр улсын олон жилийн түүхт харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон тэмдэглэлээ.

Сайд Н.Тавинбэх Сэргээгдэх эрчим хүчийг төр бодлогоороо дэмжиж ажиллана гэдгийг дурдаад усан цахилгаан станцын чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. 

Энэтхэг болон Франц улсын ерөнхийлөгч нарын санаачлагаар үүсгэн байгуулагдсан “Олон улсын Нарны Эрчим хүчний холбоо”-нд Монгол Улс элсэх хүсэлтээ гаргасан ба гишүүнээр элссэн тохиолдолд сэргээгдэх эрчим хүчний салбарт хоёр тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэх эрхтэй болно.    

Нарны болон усан цахилгаан станцын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэхэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, нарийн мэргэжилтнүүдээс туршлага судлах зэргээр хамтран ажиллах боломжтой болохыг Энэтхэгийн Элчин сайд уулзалтын үеэр тэмдэглэсэн юм.

Мөн сэргээгдэх эрчим хүчний үүсвэрийг ахуйн хэрэгцээнд хэрэглэдэг ээжүүдэд зориулсан “Solar mom” сургалтын хөтөлбөрт орон нутгийн малчин эмэгтэйчүүд хамрагдах боломж нээгдэнэ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 24 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 44 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 57 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 11 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 14 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 20 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 22 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 24 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 25 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 26 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 45 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 47 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 4 цаг 53 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 2 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 41 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 5 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 32 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 33 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 42 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 45 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top