СХД-ийн Замын цагдаагийн хэлтсээс дараах газруудад хурд хэмжигч тавьсан байна. Тодруулбал, 51-ийн гарам, 22-ын товчооны замд байнгын хурд хэмжигч байрлуулжээ. Хэрвээ жолооч та хурд хэтрүүлсэн нь тогтоогдвол жолоо барих эрхээ зургаан сараар хасуулж, давхар мөнгөн торгуульд унах юм байна.
Иймээс эрхэм жолооч та бүхэн хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд оролцсоноор болзошгүй эрсдэл, болгоомжгүйгээс болж гардаг автын ослоос өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалах бүрэн боломжтой гэдгийг СХД-ийн Замын цагдаагийн хэлтсээс онйгойлон анхааруулж байна.



