Есдүгээр сарын 1-н буюу өнөөдөр хичээлийн шинэ жил эхэлж байна.
Харин үүнтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалтанд өөрчлөлт орохгүй бөгөөд автомашины улсын дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилнэ.
Мягмар гаригт 2 болон 7-оор төгссөн тээврийн хэрэгсэл хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж буй үед эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч та хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг сургууль болон цэцэрлэгийн урдуур гарахдаа хурдаа сааруулахыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.



