x

Алдар, амжилтын үнэлэмж

Тамирчдыг харахад заримдаа медалийн тавцан дээр зогсож байгаа нь ялалт байгуулсан мэт харагддаг ч тэр гавьяатай зүйлээ эх орон, ард түмэн, төрдөө үнэлүүлэх нь түүнээс дутуугүй бодит үнэлэмж юм шиг.

Тамирчид яах гэж спортод өөрийгөө зориулсан, юуг даван туулсан, юунд хүрснээ өөртөө болон ард түмэндээ батлан харуулаад зогсохгүй  ямар нэгэн хэмжээгээр хөдөлмөрлөснийхөө хөлсийг, урам зоригийг, амьдралын турш нэрийнх нь хуудас болох нэр төрийн баталгааг хүртэх цагтаа хүртэх ёстой юм шиг санагддаг.

Спорт, залуу нас хоёр хагацашгүй мөнхийн хамтрагчид. 2018 онд жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, мөн тэр онд чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медальтай ирсэн Т.Түвшинтулга нарын залуус ид оргил үеийн амжилтынхаа үнэлэмжийг цаг тухайд нь хүртэхгүй өнгөрчих вий гэсэн хүлээлт олон нийтэд байгаа. Бадрахын Одончимэг (2009 он, ДАШТ-ий хүрэл), Банзрагчийн Оюунсүрэн (2011, ДАШТ-ий мөнгө) нар ч мөн их спортын нүүр бардам тамирчид гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Чөлөөтийн Б.Одончимэг гэхэд Дэлхийн аваргын хүрэл медалиас гадна Азийн наадмын хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, гурван хүрэл медальтай гээд дагалдах олон амжилттай.

Тэднээс гадна олон аварга, олон сайн тамирчин олимпийн бус төрөл, багийн спорт, эсвэл үндэсний спортынх байсныхаа төлөө нэр төр, урамшуулал, гавьяаны цаана үлддэг тохиолдол ч цөөнгүй. Самбо, жүдо бөхийн Монголын шилдэг тамирчдын нэг Б.Ариун-Эрдэнэ, үндэсний бөх төдийгүй өөр бусад спортоор олон улсын амжилт гаргасан Доржпаламын Ганхуяг, волейболын спортыг Монголд өсгөж өндийлгөхийн төлөө бүхий л цаг хугацаагаа зориулсан Жаргалын Хаянхярваа нарыг нэрлэж болж байна.

Спорт хүнээс ямар их хөдөлмөр, тэвчээр, цаг шаарддаг билээ. Улсын шигшээ багийн нүүр царай болж, олон улс, тив дэлхийд тогтмол амжилт гаргаж байсан, олон сайн тамирчин хэрхэн алдар, амжилтын бартаа туулж ирснийг нэг, хоёр тэмцээний медалиар хэмжиж боломгүй.

Жүдогийн Б.Ариун-Эрдэнэ байна. 2003-2012 оны хугацаанд Үндэсний шигшээ багт дуудагдан барилдахдаа жүдо бөхийн төрлөөр Монгол Улсын жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аваргад есөн удаа түрүүлж, үнэмлэхүй жингийн аварга болж, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, "Чингис хаан" Дэлхийн цомын тэмцээнээс мөнгө, Зүүн азийн наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль, Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртэж байсан 2000-аад оны лидер жүдочдын нэг. Самбо бөхийн төрлөөр Монгол Улсын насанд хүрэгчдийн улсын 14 удаагийн аварга, Дэлхийн аварга (2005 он), Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медальтай. Цаашилбал, самбо бөхийн Ази тивийн 5 удаагийн аварга, хошой хүрэл медаль, Дэлхийн тулааны спортын наадмын хошой аварга гэсэн амжилтыг энэ төрөлдөө тогтмол гаргаж ирсэн. Самбо, жүдо нийлүүлбэл Монгол Улсын 23 удаагийн аварга түүнийг жүдо, самбо бөхийн аль ч төрөлдөө үнэлэмжтэй тамирчин гэдгийг дээрх амжилтууд нь харуулна.  

Монгол Улсад самбо бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ой хоёр жилийн өмнө тохиосон. Өнөөдрийг хүртэл самбо бөхийн дэлхийн аварга 39 төрсөн нь Монгол Улсад хөгжиж байгаа спортын бүх төрлөөс хамгийн өндөр амжилтад тооцогддог. Монголын самбочид 1973 оноос тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлснээсээ хойш тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 59 алт, 21 мөнгө, 28 хүрэл медаль хүртсэн гэхчлэн тэмдэглэвэл самбо бөх олимпийн төрөлд уригдах асуудал яригдаж байгаа энэ цаг үед амжилт, эрэмбийн хувьд багагүй өндөр байр суурьтайд тооцогдоно.

Дашрамд тэмдэглэхэд, Олон улсын олимпийн хороо жил гаруйн өмнө хуралдсан Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа бөхийн самбо барилдааны төрлийг зөвшөөрч, олимпын төрөлд оруулахад татгалзах зүйлгүйг мэдэгдэн, түр зуурын статустайгаар хүлээн зөвшөөрсөн. Самбын олон улсын холбоо гурван жилийн хугацаанд ОУОХ-ны шаардлагыг биелүүлж чадвал олимпийн гэр бүлд уригдах болзолтой яваа.  Гэхдээ “Парис-2024” олимпийн нэмэлт дөрвөн төрөл тодорхой болж, спорт авиралт, сёрфинг, скейтборд, брейк бүжиг шалгарсан тул самбочдын хувьд “Лос-Анжелес-2028” олимпийн хөтөлбөрт багтах боломж хүлээж байгаа билээ. Хэрэв самбо бөх олимпийн төрөлд багтвал монгол хүний бие бялдар, сэтгэхүйд тохирсон энэ спортоор Монголын тамирчид өндөр амжилт гаргах бүрэн боломж бий. Энэ боломжийн төлөө дотооддоо самбо бөхийн спортыг өргөн хөгжүүлэх, мэргэжлийн тамирчидтай болох, менежментийн шинэчлэл хийх бодлогууд явж байгаа гэж хардаг. Энэ бодлогыг барихад ч Б.Ариун-Эрдэнэ Монголын самбо бөхийн холбооны генсекийн хувьд гол үүрэгтэй оролцож байгаа. 

Энэ мэтээр алдар, амжилтын үнэлэмж асуух тамирчид цөөнгүй л байгаа. Хүний гаргасан амжилт, байгуулсан гавьяаг дурсаж, сануулж, урам нэмж байхад илүүдэхгүй. Тэр тусмаа тамирчдын оргил үеийн үнэлэмж, олон жилийн хөдөлмөр, асгаруулсан хөлсний үнэ цэнэ спортын хүн бүрт эрхэм байдаг болохоор...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 31 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 52 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 4 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 18 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 21 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 27 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 29 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 31 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 33 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 34 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 52 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 54 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 0 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 9 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 49 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 39 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 40 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 50 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 53 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top