x

Шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгүүдийн ажлын явцыг шалгав

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийн ажлын явцыг шалгаж, өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллав.

Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2020 онд нийслэлд 35 сургууль, 60 цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, таван спорт заал, насан туршийн боловсролын нэг төв, нийт 105 боловсролын байгууллагын барилга барихаар төлөвлөсөн юм. Дүүрэг хороо бүрт сургууль цэцэрлэг байгуулах зорилтын хүрээнд энэ жил нийслэлд 19 цэцэрлэг, 10 сургуулийн барилга ашиглалтад оржээ. Цаашид 10 гаруй сургуулийн өргөтгөл, 20 гаруй цэцэрлэгийн барилгыг шинээр болон өргөтгөж барина.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 920 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга 75 хувийн гүйцэтгэлтэйгээр баригдаж байна. Тус сургуулийн барилгыг “Неман констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Барилгын ажлын явц хэвийн үргэлжилж байгаа боловч, гадна дэд бүтцийн зураг төслийг магадлалаар батлуулаагүйн улмаас дулаан, цахилгаан татах боломжгүй байгаа талаар гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байв.

Нийслэлийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хурдан хугацаанд ажлаа дуусгахыг холбогдох албаныханд санууллаа. Тэрээр ирэх сарын 5-ны өдрөөс өмнө яаралтай гадна дэд бүтцийн зураг төслийг батлуулж, магадлалаар оруулаад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалтын алба болон гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов.

Тус дүүрэгт 320 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 640 хүүхдийн суудалтай олон улсын сургалттай “Монгол тэмүүлэл” сургуулийн барилга баригдаж буй юм. Он дамжин хэрэгжих барилгын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэхийг сануулав. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 34 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 54 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 7 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 21 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 24 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 30 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 32 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 34 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 35 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 37 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 55 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 57 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 3 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 12 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 51 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 42 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 43 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 53 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 56 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top