Нэр бүхий УИХ-ын гишүүд Кембрижийн хөтөлбөрийн лобби бүлэг байгуулснаа зарлан хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Тэгвэл ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр тэднийг үзэл бодлоо солилцож, бодит боломж, хэрэгцээ шаардлагыг тодруулах мэтгэлцээнд дуудсан бичлэгээ өөрийн фэйсбүүкт оруулсан байна.
Боловсролын салбарт олон жил ажилласан туршлагатай П.Наранбаяр, УИХ-ын шинэхэн гишүүдийн багийн мэтгэлцээнээр өнөөгийн Монголын ерөнхий боловсролын системд тулгамдаад байгаа асуудал илүү тодорхой харагдана хэмээн олон нийт хүлээж байна.



