Ирэх есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3,100 гаруй иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг УОК-оос гаргасан билээ. Энэ дагуу дараах хуваарийн дагуу нислэг үйлдэгдэх тухай УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
2020 оны есдүгээр сард төлөвлөгдсөн тусгай үүргийн нислэгүүд:
-
Есдүгээр сарын 2-нд Сөүл- Улаанбаатар,
-
Есдүгээр сарын 8-нд Хонг Конг /транзит/- Улаанбаатар,
-
Есдүгээр сарын 9-нд Токио- Улаанбаатар,
-
Есдүгээр сарын 14-нд Франкфурт- Улаанбаатар,
-
Есдүгээр сарын 15-нд Сөүл- Улаанбаатар,
-
Есдүгээр сарын 17-нд Хонг Конг /транзит/- Улаанбаатар,
-
Есдүгээр сарын 18-нд Истанбул- Улаанбаатар,
-
Есдүгээр сарын 21-нд Токио- Улаанбаатар,
-
Есдүгээр сарын 23-нд Франкфурт- Улаанбаатар,
-
Есдүгээр сарын 24-нд Сөүл- Улаанбаатар,
-
Есдүгээр сарын 25-нд Сидней- Улаанбаатар,
-
Есдүгээр сарын 28-нд Сиэтл- Улаанбаатар
Нэг чиглэлийн тусгай нислэгт нийт 260 орчим иргэн байхаар төлөвлөсөн байна.
Тусгай үүргийн нислэгийг 2020 оны 1 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 19437 иргэнээ агаарын болон газрын тээврээр татан аваад байна.
Тодруулбал, гадаадын 53 орноос 63 удаагийн тусгай үүргийн нислэгээр 12976 иргэн, автозамаар 6461 иргэн эх орондоо ирсэн байна.



