x

Д.Сэржмядаг: Сайхан шүүмжлэл бол сургаальтай адил гэж боддог

Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор, дэд хурандаа Д.Сэржмядагийг урилаа.

Тэрээр Онцгой байлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд буюу 2005-2015 он хүртэл эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар, 2015 оноос өнөөг хүртэл Эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Түүний хувьд Онцгой байдлын байгууллагаас докторын зэрэг хамгаалсан анхны эмэгтэй алба хаагч юм. Ажиллах хугацаандаа гамшгаас хамгаалах чиглэлээр ном, сурах бичиг, гарын авлага 11-ийг бичиж хэвлүүлэн, 40 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг дотоод, гадаадад хэвлүүлжээ.

Мөн тэрээр ДХИС-ийн Онцгой байдлын сургууль болон Ахисан шатны боловсролын сургуульд 2013 оноос хойш үндсэн болон гэрээт багшаар гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр бакалавр, магистр, докторын сургалтад хичээлж зааж, нийт 13 магистрантын судалгааны ажлыг удирдаж хамгаалуулжээ. 

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-Өглөө сэрмэгцээ өвдөх өвчингүй эрүүл саруул, сэргэлэн цовоо байгаадаа талархдаг. Ихэвчлэн 5:30-06:00 цагийн хооронд босдог. Ажилдаа явах хүртэл 1-2 цаг судалгааны ажлаа бичих, орчуулга хийхэд зарцуулдаг. Энэ зуршил маань хэвшил болсон. Сүүлийн үед дасгал хөдөлгөөнийг илүүд үзэж, өглөөг өөртөө цаг гаргахад зарцуулж байна.

-Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу. Яагаад?

-Нээх олон зүйлд  шунадаггүй. Өөрөө бүтээгээд явж байгаа бүхий л зүйлдээ сэтгэл хангалуун байдаг.

-Та өөрийнхөө бодсоноор амьдарч чадаж байна уу, эсвэл?

-Би хөдөөний хүүхэд. Хүүхэд байхдаа олон зүйлийг хүсч мөрөөддөг байсан ч тэр мөрөөдлөөсөө ч илүү сайхан амьдарч байна. Хүн олонтой явж, нүд тайлж, том мөрөөдөх нь чухал юм байна. Нөгөө талаас амьдрал баян, таны бодсоноос ч илүү олон боломж байдаг гэдгийг ойлгож, боломж бүрийг амжилт болгохын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ухаарсан даа.

-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

-Миний мөрөөдөл саяхныг хүртэл дандаа би төвтэй, өөрлүүгээ чиглэсэн байж.  Харин одоо өөрийнхөө чадах зүйлээ ашиглаад бусдад сайн сайхан зүйлийг түгээх, нийгэм рүү хандсан нөлөөллийн ажил хийхийг мөрөөддөг болсон.

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол?

-Мөрдэстэй алба хаагч болохоор аливаа үүрэг, даалгаврыг би өөрийгөө харуулах боломж гэхээсээ илүү, хийх ёстой ажил гэж  хүлээн авдаг. Харин үүрэг, даалгавар бүрийг их, бага гэлтгүй сэтгэлээсээ хандаж, хамгийн сайнаараа хийсний үр дүнд амжилт дагалдан ирдэг. Хувь хүнийхээ хувьд ч хөгжсөн байдаг шүү.

-Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг “хурцалдаг” вэ?

-Шүүмжлэлээс илүү магтаал намайг хурцалдаг. Аав, ээж маань биднийг багад дандаа л урмаар тэтгэж өсгөж, хүмүүжүүлсэн. Хүүхэд байхаасаа л магтуулсаныхаа дараа тухайн зүйлээ улам л сайн хийе гэж боддог дадалтай болчихсон.  Магтаалын цаана хариуцлага, өндөр итгэл найдвар оршиж байдаг. Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг эвдэхгүй, хариуцлага алдахгүй байхын тулд би  хичээх шаардлагатай. Гэхдээ би шүүмжлэлд дуртай. Яагаад гэвэл миний мэдэхгүй, чадахгүй, болохгүй байгаа зүйлийг минь тодорхойлж харуулж байгаа болохоор. Сайхан шүүмжлэл бол сургаальтай адил гэж  боддог. Шүүмжийнхээ дагуу засаж сайжруулаад магтаал сонсох ч бас сайхан шүү дээ.

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

-Аз жаргал бол хүрдэг зүйл биш, харин мэдэрч болох мэдрэмж гэж сэтгэлзүйчид зөвлөдөг юм билээ. Тэгэхээр бид байгаадаа сэтгэл хангалуун, аливаад эерэгээр хандаж чадвал аз жаргал бидний хажууд байдаг зүйл.  

-Таны бахархал?

-Надад бахархах зүйл олон бий. Хүний эрхийг дээдэлдэг, эрх чөлөөт Монгол Улсын иргэн гэдгээрээ бахархана. Энх цагийн баатруудтай ижилхэн цэнхэр өнгийн дүрэмт хувцас өмссөн Онцгой байдлын алба хаагч гэдгээрээ бас бахархдаг.  

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 33 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 53 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 6 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 20 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 23 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 29 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 31 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 33 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 34 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 36 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 54 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 56 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 2 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 11 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 50 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 41 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 42 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 52 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 55 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top