x

Есдүгээр сарын 1 ба ээлжит сорилт

Бямба гаригийн орой ажлаа тараад автобусны буудал дээр буутал Ажилчны соёлын ордны замын ард, хуучнаар “Ном Книги” нэртэй байсан хоёр давхар хуучин байшингийн урдах ажилгүй болсон усан оргилуурыг тойроод бөөн дуу шуугиан.

“Соёлын цаг” гэсэн самбар байрлуулж, тайз засаад цагдаагийн формтой бүсгүй “Найрах арга чинь буруу байна” хэмээн хадааж, нуруулаг залуу камераар бичлэг хийх байхтай таарав. Цагдаагийн “Сүлд” чуулга энэ өдрийн “Соёлын цаг”-ийг дааж байгаа аж. "Юм үзээгүй болохоор Дэмбэрэл..." гэгчээр өдрийн цагт фантан тойрон нарлаж, хаа нэгтээ зарим нь онхолдож ойчсон харагддаг тэр хавийн “бөбөөчид” шүдгүй амаа ангайн баясч, хүмүүсийг бүжгэнд урихыг оролдох ч бүтэл муутайхан буцна.

Монгол Улс Соёлын яамаа “сэргээн тохинуулсны” баярыг монголчууд ийнхүү тэмдэглэсээр цөөнгүй хоног өнгөрөв. Соёлын яам байгуулсан шалтгааныг С.Чулуун сайд тавь, жараад оны “соёлын хувьсгал”-тай жишиж ойлгосон бололтой. Хотын төв талбайд бүх нийтийн гимнастик хийх, хороо, дүүргээр явж урлагийн тогтолтоор үйлчлэх гэх мэт их л хямдханаар төсөөлж. Бага байхад Соёлын төвийн хөгжмийн дугуйлангийн хэдэн жаалыг багш нар нь “урлагийн үзлэг” нэрээр хороо хоринуудаар дагуулан явж, хорооны иргэдийн өмнө мандолин бариад “Үхэрчин хүү Цэрэндорж оо” хэмээн баруун, солгойгүй хадааж явсан тэр үеийн яс хавтайм дүр зураг босоод ирэх шиг.

Уг нь мэргэжлийн яамны бодлого мэргэжлийн урлагийн байгууллагуудаа өөд нь татахад чиглэх ёстой байсан болов уу? Даанч энэ салбараас тэс хөндлөн хүн бололтой. Урлагийн байгууллагууд, урлагийнхан лав тэр хавиараа дургүйцлээ илэрхийлээд эхэлж.

Соёлын сайдын явуулсан “соёлын довтолгоо”-той зэрэгцэн боловсролын асуудал ч бас босоод ирлээ. Цар тахлын улмаас нэг ангийн 60 хүүхдийг гурван ээлжээр хичээллүүлэхээр Засгийн газар, салбарын яамнаас зохион байгуулсан. Нэг хэсэг нь ангидаа, нөгөө хэсэг нь теле болон цахимаар ээлжлэн хичээллэнэ гэсэн.

Хувийн дунд сургуулиуд аль наймдугаар сарын 1-нээс хичээлээ эхлүүлээд, өнгөрсөн хагас жилийнхээ хичээлийг нөхөөд эхэлчихсэн. Харин улсын сургуулиудад сургалтын чанар, агуулга төдийлөн хамаагүй бололтой. Дээр нь хичээлийн цагийг багасгаж, ээлжийг нэмснээр бага ангийн хүүхдээ хичээлд нь зөөдөг эцэг эхчүүд дахиад ажилгүйчүүдийн эгнээнд шилжихээр болж байгаа. Гэтэл энэ жил хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй гэчихсэн. Өмнөх жилүүдэд хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулахын тулд сугалаа сугалж азаа үздэг байсан эцэг эхчүүдэд дахиад нэг шинэ сорилт нэмэгдэх нь энэ. 

УИХ-ын эмэгтэй гишүүд  хүүхэд харах үйлчилгээний зардалд анх удаа 2 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгаснаа сайшаалгах гэж хэвлэлийн бага хурал хүртэл зохион байгуулав. Ингэснээр 2 настай хүүхэдтэй 80 мянган эх ажил хөдөлмөр эрхлэх боломжтой боллоо хэмээн шоудав. Гэвч энэ бол цар тахлын үеийн тусгай арга хэмжээ биш гэдгийг сануулах нь зүйтэй. Аль 2015 онд батлагдсан, 2017 оноос хэрэгжүүлэх ёстой байсан хуулийг эдийн засгийн хямралаар халхавчлан хэрэгжүүлэхгүй байсаар сая нэг хагас дутуу төсөв баталж өгсөн хэрэг. Хуульд бичсэнээр хүүхэд харах үйлчилгээний хоолны зардлыг төсвөөс гаргаж, харин багшийн цалинг эцэг эхчүүд өөрсдөө хариуцах юм байна.

Угаасаа жилийн жилд цэцэрлэгийн насны хүүхдийн 60 хувь нь цэцэрлэгт хамрагдаж, үлдсэн 40 хувь нь гэртээ цоожлуулдаг, эсвэл цэг эхийн аль нэг нь ажлаасаа завсарддаг. Энэ жилийн 2 настнуудыг нэмэхээр энэ дүн өснө үү гэхээс буурахгүй.

Тиймээс сургууль, цэцэрлэгийн орчинг цар тахлын эрсдэлтэй гэж хязгаарлачихаад хотоор нэг шоу тоглолт зохион байгуулаад, сонгуулийн сурталчилгаа хийгээд байгаа эрх баригчдыг иргэд тэсвэрлэхэд улам бүр хэцүү болж байна. Ингэхэд цар тахлыг дотооддоо барьж чадсан нь яг үнэн үү? Хэрэв үнэн бол яагаад сургууль, цэцэрлэгээ хэвийн ажиллуулж болохгүй гэж?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 32 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 52 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 5 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 19 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 22 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 28 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 30 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 32 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 33 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 34 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 53 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 55 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 1 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 10 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 49 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 40 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 41 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 50 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 53 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top