УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хоёр настай хүүхэд харах үйлчилгээний зардалд 2 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулсан талаар мэдээллээ.
Тэрээр "УИХ дахь эмэгтэй гишүүд санаачилсныг парламент тодотголд оруулахаар 100 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр 2 настай хүүхэдтэй 80 мянган ээж ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болж байна" гэв.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гарсан.
Энэхүү шийдвэр нь эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэхэд саад болж байгаа тул УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс хүүхэд харах үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхээр ажиллажээ.