x

ЭМГЭНЭЛ

Волейболын спортын олон улсын хэмжээний мастер, Ардын боловсролын тэргүүний ажилтан Жаргалын Хаянхярваа 2020 оны 8 дугаар сарын 26-ний өдөр таалал төгсөж Волейболчид бидэнд нөхөж барашгүй гарз тохиолоо.

Жаргалын Хаянхярваа 1936 онд Төв аймгийн Баянзүрх сумын нутагт төрсөн. 1956 онд 10 жилийн II сургуулийг 1956-1960 онд МУИС-ийн Физизикийн ангид суралцаж төгссөн. 1953 оноос “Соёл” нийгэмлэгийн хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тамирчнаар спортын замналаа эхлүүлж, 1956 оноос Монгол Улсын волейболын шигшээ багт тамирчнаар орж, 1972 он хүртэл тоглогч, багийн ахлагч, дасаглжуулачгийн албыг хавсран гүйцэтгэж байсан. Үүнээс 1956-1970 онд 15 жилийн турш тасралтгүй улсын шигшээ багт тоглож, 1970-1972 онд “Хоршоолол” нийгэмлэгт дасгалжуулагчаар ажиллаж байсан, 1972 оноос гадаад хэлний сургалттай 18-р сургуульд математик, биеийн тамир, хөдөлмөрийн багшаар ажиллаж байгаад 2006 онд гавьяаныхаа амралтад гарсан.

Улсад 49 жил ажилласнаас 34 жил нь боловсролын байгууллагад ажиллаж, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол шагнуулж, тэргүүлэх багш цолтойгоор гавьяаныхаа амралтад гарах хүртлээ ажил үүргээ нэр төртэй биелүүлж явсан.

Ж.Хаянхярваа их спортод 40 гаруй жилийн амьдралаа зориулж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа, Универсиад наадам, Дэлхийн оюутан залуучуудын фестивальд оролцож явсан. Волейболын Олон улсын хэмжээний мастер цолтой.

Ж.Хаянхярваа нь мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 20 гаруй жил тасралтгүй өөрийн нэрэмжит болгон зохион байгуулж, Монгол улсад волейболын спортыг хөгжүүлэх, энэ спортын үр үндсийг тавих ажилд бие сэтгэлээ зориулж байсан юм.

Ж.Хаянхаярваагийн хөдөлмөр бүтээлийг төр засаг, өндөр үнэлж 1986 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, 1991 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан, 1993 онд БХТН-ийн тэргүүний ажилтан, 2013 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

Ж.Хаянхярваа нь үр хүүхдийнхээ өмөг түшиг нь болсон аав, дүү нарынхаа багана болсон ах, найз нөхдийнхөө бахархал болсон анд, шавь нарынхаа аав нь болсон багш, Монголын волейболын манлайлагч, сурган хүмүүжүүлэгч байлаа.

Ж.Хаянхярваа Монголын волейболын спортыг хүүхэд багачуудын дунд хөгжүүлэхийн тулд ажил хөдөлмөрөө зориулж ирсэн дардан зам нь тасрахгүй мөнхөд гэрэлтэх болно. Таны минь хүнлэг сайхан сэтгэл, шудрага хичээнгүй зан, өөдрөг хүсэл тэмүүлэл тань бид бүхний зүрх сэтгэлд мөнхөд хоногшин үлдэх болно.

ТҮҮНИЙ ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД, ШАВЬ НАРТ НЬ ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБОО

МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 32 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 52 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 5 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 19 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 22 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 28 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 30 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 32 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 33 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 34 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 53 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 55 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 1 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 10 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 49 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 40 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 41 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 50 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 53 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top